“Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл нь олон үе шаттай, Азийн хөгжлийн банкны (АХБ)-ны санхүүжилтээр өмнө нь хэрэгжүүлсэн анхан ба лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх хөрөнгө оруулалтын ажлын үргэлжлэл байдлаар Улаанбаатар хотын гэр хороололын иргэд, Ховд, Увс аймаг болон сонгогдсон сумын эрүүл мэндийн төв, дүүргийн эмнэлгийн дэд бүтэц, чадавхийг сайжруулах зорилготой. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах сайтаас хүлээн авна уу: httpe://www.adb.org/projects/49173-003/main#project-overview.
Төслийн хүрээнд дараах эрүүл мэндийн төв, байгууллагуудыг шинэчлэн барьж, Захиалагчийн хяналтыг хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэж хүлээлгэн өгнө: Үүнд:
- Булган аймгийн Дашинчилэн СЭМТ
- Баянзүрх дүүргийн 17-р хорооны ӨЭМТ
- Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ӨЭМТ
Зөвлөх үйлчилгээг АХБ-ны худалдан авах журамд заасан Зөвлөхийн чадварын сонгон шалгаруулалтын аргаар үнэлж, шалгаруулна.
Сонирхсон этгээд АХБ-ны веб хуудсаар дамжуулан санал ирүүлэх хүсэлтээ илэрхийлэх ба байгууллагын чадавхи, холбогдох ажил, туршлагын талаарх мэдээлэлээ дэлгэрэнгүй оруулж, нотолгоо бичиг баримтуудаа хавсаргах шаардлагатай.
Ажлын даалгавар, төсөв болон байгууллагад тавигдах дэлгэрэнгүй шаардлагын талаарх мэдээлэлийг http://cms.adb.org (Зөвлөх үйлчилгээний дугаар 192172) холбоосоор орж авна уу. Төсөлд оролцох хүсэлтийг АХБ-ны http://cms.adb.org системээр 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөрт багтаан цахимаар ирүүлэх ба цаасаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх хаягаар авна уу.
Засгийн газрын 8-р байр. Олимпийн гудамж
Эрүүл мэндийн яамны өргөтгөлийн байрны 3 давхарт 302 тоот өрөө
Холбогдох утас: 976-11-329369
Татах