НҮБ-ын Хүн амын сангийн судалгааны хүрээнд Мауритани улсаас 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монгол Улсад эх, нярайн тусламж үйлчилгээнд зайнаас оношлох арга технологийг ашиглаж буй туршлагыг судлахаар ирлээ.
Багийн бүрэлдэхүүнд Мауритани улсын НҮБ-ын Хүн амын сан, ЭМЯ, анагаахын сургуулиудын төлөөлөл болон Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх ба хүн ам зүйн (SWEDD) төслийн багийнхан оролцож байна.
Төлөөлөгчдийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Д.Баярболд болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч, Эх нярайн зайн оношлогооны чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, туршлага солилцов.
НҮБ-ын Хүн амын сангаас Люксембургийн Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Эх нярайн зайн оношлогооны төслийг 2007 оноос хойш хэрэгжүүлсэн. Уг төслөөр 100,000 амьд төрөлтөд 98 гэсэн тоон үзүүлэлттэй байсан эхийн эндэгдлийг 2015 онд 26 болгон бууруулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Одоогийн байдлаар эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 35.1 болсон байна.
Мауритани багийн туршлага судлах ажил есдүгээр сарын 16-аас эхлэн долоо хоногийн хугацаанд үргэлжлэнэ. Төлөөлөгчид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сувилахуйн сургууль болон Өвөрхангай аймагт очиж орон нутагт зайн оношлогооны тусламж үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлдэг талаар газар дээр нь танилцаж, хоёр орны эх, нярайн тусламж үйлчилгээний талаар туршлага солилцохоор төлөвлөж байна.