Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОВ


            “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” өдөрлөгийг улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлгүүд зохион байгууллаа.
Өдөрлөгөөр ДЭМБ-аас гаргасан 2023 оны үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийн сэдэв, уриаг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, үйлчлүүлэгчдэд Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтуудын талаар ойлголт өгөв.


2019 оноос тэмдэглэж буй “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг энэ жил “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг оролцуулъя” сэдвийн хүрээнд “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” уриан дор тэмдэглэсэн.



Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багийн идэвхтэй гишүүнээр үйлчлүүлэгчийг өөрийг нь оролцуулснаар тусламж үйлчилгээний аюулгүй байдал, оношлогоо, эмчилгээний үр дүн, сэтгэл ханамжид эергээр нөлөөлдгийг баримт, нотолгоонууд харуулсаар байгаа юм.



Энэ удаагийн өдөрлөгийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг салбартаа манлайлан зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг нэмэгдүүлэх” буюу үйлчлүүлэгч болон түүний гэр бүл, асран хамгаалагчдыг оношлогоо, эмчилгээ болон бусад тусламж үйлчилгээний шийдвэр гаргалтад оролцох оролцоог сайжруулахыг зорьж байна.



 

Холбоотой мэдээ, мэдээлэл