Эрүүл мэндийн сайдын 2023 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/230 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Сувилагч, эх баригчийн ажлын ачааллыг үнэлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, МУБИС-ийн Боловсролын төв, Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн тэнхим, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, дүүргүүдийн ЭМТ-ийн Сувилахуйн алба, Өрхийн ЭМТ-ийн 30 гаруй төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлгийн үеэр сувилагч, эх баригчийн ажлын ачааллыг хэрхэн үнэлэх талаар ЭМЯ-ны ЭТҮГ-ын сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа, “Сувилагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлсэн байдал” танилцуулгыг ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Б.Болорхорлоо, Монгол-Японы эмнэлгийн мэс заслын тасгийн сувилагчийн ажлын ачааллыг сувилахуйн үйл ажиллагааны оноогоор үнэлэх нь сэдвээр Монгол-Японы эмнэлгийн мэс заслын тасгийн арга зүйч Б.Оюунсувд, Үйлийн судалгааны талаар МУБИС-ийн Боловсролын төвийн эрхлэгч, академич Б.Жадамба нар мэдээлэл хийж, санал солилцлоо.
Дэлхийн эрүүл мэндийн салбарт 28 сая орчим хүн ажиллаж буйн 19 сая гаруй нь эх баригч, сувилагч хэмээн ДЭМБ-ын 2020 оны тайланд мэдээлжээ. Тэгвэл 2030 онд Тогтвортой хөгжлийн зорилт (SDG)-3-ын эрүүл мэнд, сайн сайхан байдалд хүрэхийн тулд дэлхий нийтэд есөн сая сувилагч, эх баригч шаардлагатай байна.
Манай улс төдийгүй олон улсад сувилагч, эх баригч хомсдолтой байгаа энэ үед сувилагчийн ажлын ачааллыг бодитоор үнэлэн цагийн менежмент хийх, сувилагчийн ажлыг бодит гүйцэтгэлээр буюу чадамж, үйлдэл бүрээр үнэлэх оновчтой тогтолцоог хөгжүүлэх, ингэснээр сувилагч, эх баригч тогтвор суурьшилтай ажиллах, сувилахуй, эх барихуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.
Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Эмчээ сонсьё”, “Эх баригч мэргэжлийн үнэ цэн, манлайлал”, “Сувилагч нараа сонсьё” хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулах үеэр гарсан нийтлэг тулгамдсан асуудал нь сувилагч, эх баригчийн ажлын ачаалал их, гүйцэтгэл, ур чадварт суурилсан цалин, хөлс нэмэгдүүлэх байсан.
Тэдгээр санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр тус хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж байгаа нь онцлог байв.
Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагчдын ажлын ачааллыг зарим улс орнуудтай харьцуулан судалсан 2015 оны судалгаагаар нэг сувилагч өдрийн ээлжинд 12-18 өвчтөнд, гуравдугаар шатлалын эмнэлэгт шөнийн ээлжинд 50-100 өвчтөнд үйлчилдэг, сувилагчдын 74 хувь нь ажлын ачаалал ихтэй, 40 хувь нь ажиллах орчин муу гэж хариулсан дүгнэлт гарчээ. Аль ч шатлалын эмнэлэгт сувилагчдын ажлын цагийн 80 гаруй хувь нь зөвхөн өвчилсөн хүмүүст тариа хийхэд, ихэвчлэн бичиг баримт, тооцоо, мэдээ гаргах, бичиж тэмдэглэхэд илүү чиглэсэн байна гэжээ.
Сувилагч, эх баригчийн ажлын ачааллыг үнэлсэн, судалсан судалгаа хангалтгүй байна. Сүүлийн үед Монгол-Японы эмнэлгийн мэс заслын тасгийн сувилагчийн ажлын ачааллыг сувилахуйн үйл ажиллагааны оноогоор үнэлэх нь сэдэвт судалгаа, Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааны суурь судалгаа зэргийг дурдаж болно.
МУБИС-ийн Боловсролын төвийн эрхлэгч Б.Жадамба академич илтгэлдээ “Эрдэмтэй хүнийг бүтээе. Эрдэмтэй сувилагч бэлтгэх нь чухал. Эрдэмтэй хүн гэдэг нь сайхан сэтгэлтэй, юманд эв дүйтэй, олонд тустай, дэмтэй, бусдыг өөртөө татах чадвартай хүнийг хэлж буй юм. Харин бэлтгэсэн сувилагчдаа эрдэм чанартай болгох. Ингэхийн тулд үйл дээрх болон үйлийн судалгааны арга зүй сурахад нь дэмжлэг үзүүлэх, үйлдэнгээ болох үйлийн явцдаа суралцагчдыг дэмжих, үгээр бус үйлээр шинжих нь чухал юм” гэдгийг тайлбарлалаа.
Өнөөдрийн байдлаар олон улсад сувилагч, эх баригчийн ажлын ачааллыг бодитоор үнэлэх олон арга хэрэгсэл байгаагийн нэг нь “Сувилагчийн ажлын ачааллыг сувилахуйн үйл ажиллагааны оноо буюу NAS /Nursing activities score/ үнэлгээ юм.
Тухайн тасаг нэгжид байнга ашиглахад энгийн, хялбар үйл, үйлдэл/ачааллыг үнэлэх загвар аргачлалыг боловсруулах нь нотолгоонд тулгуурласан цагийн менежмент, ачаалал тэнцвэржүүлэх, гүйцэтгэлд суурилсан цалин, урамшуулал олгох үндэслэл болох юм.
Ингэснээр сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзэж байна.
Эхлээд сувилагч, эх баригчийн ажлын ачааллыг бодитоор үнэлэх аргачлалыг боловсруулахад суурь судалгааг хийх шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.