Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хавдрын эсрэг үндэсний аян зургаа дахь жилдээ


    Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ.

    Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като, ХСҮТ-ийн ерөнхий  захирал Л.Төмөрбаатар, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа  нар оролцож, үг хэллээ.

       Энэ үеэр дэлхий нийтийн хэмжээнд жилд 14,2 сая хүн хавдраар  өвчилж, 8,1 сая хүн хавдрын улмаас хорвоог орхидог байна. Манай улсын хувьд ч хавдар өвчин нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хавдраар өвчлөгсдийн тоо ойрын хэдэн жилд буурахгүй гэдгийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар  онцлов. Өнгөрсөн таван жилийн хугацаанд аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нар Монгол орныг бүхэлд нь тойрч, 90 мянга гаруй иргэнийг хавдрын цогц оношилгоонд хамруулснаар хавдрыг эрт үед нь илрүүлж,  403 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийсэн байна.

     Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан хавдрыг бүрэн эмчлэх  боломжийг хэдийнээ тогтоосон. Хавдар гэх аюултай өвчнийг ялах боломж хүн бүрт бий тиймээс эрт илрүүлэх, хувь хүн биеэ зөв авч явах дадал зуршлыг сурах хэрэгтэй байгаа юм. Иргэдийг үүнд чиглүүлэх, хавдраас сэргийлэх аянд мэргэжлийн эмнэлэг, эмч нараас гадна хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэн идэвхтэй оролцож байгаад талархаж байна гэлээ.

    Энэ жилийн хувьд Хавдрын эсрэг үндэсний аяныг санхүүжүүлэхэд Хаан банкнаас 100 сая төгрөг гаргахаар төлөвлөж Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Өмнөговь, Завхан, Ховд гэсэн хавдрын өвчлөл өндөртэй найман аймагт  ажиллах аж. 

Холбоотой мэдээ, мэдээлэл