2011 оны Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулсан Хэвлэлийн хурал 4-р сарын 05-ны 12 цагт ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвд болов. Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдөр нь "Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье" гэсэн уриан дор болж байгаагаараа онцлог юм. Хэвлэлийн хурлыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нээлээ. Дараа нь
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Р. Виват “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх” талаархи ДЭМБ-ын бодлого, чиглэлийг танилцуулж, Анагаах ухааны академийн Ерөнхийлөгч академич, вирүс судлаач П. Нямдаваа “Лабораторийн аргын дэлхий нийтийн дэвшил, вирүсийн тэсвэржилтийн тухай” мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны ЭЭХХ-ийн дарга Ч.Мөнхдэлгэр, ЭТБХЗГ-ын дарга Д.Гончигсүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Дапен, О.Ариунтуяа нар оролцож, сэтгүүлч сурвалжлагчдын сонирхсон асуултанд хариулсан юм. Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулан ЭМЯ болон ДЭМБ, ХӨСҮТ хамтран ажлын хэсэг байгуулж, олон ажлыг төлөвлөн хийж байгаагийн нэг нь энэхүү хэвлэлийн хурал юм “
Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье" уриан дор ДЭМБ- ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийж буй ажлын явцаас:
2011.04.01
Нэг. ДЭМБ-ын зөвлөмж, чиглэл:
ДЭМБ-аас энэ оны дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үндсэн 6 чиглэлийн арга хэмжээ явуулахыг зөвлөмж болгож байгаа юм. Үүнд:
- Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх төр засгийн бодлогыг сайжруулах;
- Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх тандалт, лабораторийн чадавхийг сайжруулах;
- Чанартай эмээр хангах;
- Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
- Халдвар хяналтыг сайжруулах;
- Судалгааны ажлыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх
Хоёр. ДЭМБ-ын зөвлөмж болох дээрхи 6 чиглэлийг хэрэгжүүлэхээр хийж байгаа ажил:
“Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” уриатайгаар 2011 оны 4 сарын 7-ны өдөр тэмдэглэх Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтсан арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, эмийн тэсвэржилийн тандалт, сэргийлэлтийн бодлого, чиглэлийг сайжруулах 22 хүнтэй ажлын хэсгийг томилон ажиллуулж байна.
Уг ажлын хэсэг нь 4 сарын 7-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахын зэрэгцээ эмийн тэсвэржилийн тандалт, сэргийлэлтийн бодлого, чиглэлийг сайжруулах стратеги, төлөвлөгөө боловсруулах юм.
Дээрхи ажлын хэсгээс дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд хийх ажлын 11 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.
Тус төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг хийж байна.
- “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” сэдвээр ДЭМБ-ын өдрийг угтсан 20 хоногийн бүтээлч ажлыг эрүүл мэндийн байгууллага, иргэдийн дунд зарлан явууллаа /2011.03.14 албан тоот 10/715, 2011.03.29 албан тоот 1б/921/
- “ Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” уриан дор “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тэмдэглэх талаар “Сүхбаатарын талбайн урдах сурталчилгааны хэсэгт самбар байршуулан иргэдэд сурталчлаж байна.
- “Төв шуудан”, “Дөрвөн зам”-д байрлах телевизийн урсдаг зар, “Боловсрол телевиз”, “Ийгль телевиз”-ийн урсдаг зараар эмийн зохистой хэрэглээг сурталчлаж байна.
- “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” сэдэвт зурагт хуудасны уралдааныг эрүүл мэндийн байгууллага, иргэдийн дунд зарлан энэ сарын 5-ны өдөр дүгнэх, урамшуулах комисс ажиллаж байна. Шалгарсан зурагт хуудсыг хэвлэж олшруулан олны хүртээл болгох ажлыг хийнэ.
- “Эмэнд тэсвэржсэн нянтай хамтран тэмцье” сэдвээр хэвлэлийн бага хурлыг 4 сарын 6-ны өдөр ЭМЯ/ зохион байгуулна.
- “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” сэдэвт өдөрлөгийг 4 сарын 7-ны өдрийн 11.30 минутаас 14.00 цагт “Драмын театр”-ын өмнө зохион байгуулна. Энэ арга хэмжээнд нийслэлийн ЭМГ, дүүргүүдийн ЭМН, НЭ, клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд болон ЭМШУИС, Ачтан, зэрэг анагаах ухааны чиглэлийн их, дээд 5 сургуулийн оюутан сургагчдын төлөөлөл оролцох болно.
- “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” сэдэвт телевизийн нэвтрүүлэг бэлдэх , нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ Бямба гаригт буюу 4 сарын 2-ны өдөр “Боловсрол телевиз”-ээр, 4 сарын 6-7 ны өдрүүдэд UBS зэрэг 2-3 телевизээр сурталчлах арга хэмжээг зохион байгуулаад байна.
- “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” сэдвээр санамж, зурагт хуудас хэвлүүлэхээр бэлдсэн.
- "Нянгийн тэсвэржилтийн байдлыг тандах” гарын авлага боловсруулж байна.
Гурав. ДЭМБ-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа байгууллагууд:
- Монголын Анагаах Ухааны Академи,
- Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо,
- Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг