Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ-2023” СУДАЛГААНЫ СУДЛААЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


 
“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал-2023” үндэсний VI судалгааны сургалт өнөөдөр /2023-09-11/-өөс эхэллээ. ЭМЯ-нд энэ сарын 15-ныг дуустал болох сургалтад оролцогчид үндэсний хэмжээнд хийх судалгааны сургагчаар бэлтгэгдэх юм.
Судалгаагаар хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөмтгий хүн амын бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судалж, үндэсний болон бүс нутгийн түвшинд төлөөлөх чадвартай, статистик ач холбогдол бүхий тоон үзүүлэлтийг гаргана. Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, ариун цэвэр, усан хангамж, хүнсний баталгаат байдлыг үнэлж, өрхийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үндэсний хэмжээнд судлан тогтоох юм.

 

Олон улсын түвшинд таван жил тутамд хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгдөг. Манай улс энэхүү жишгийн дагуу хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх таван удаагийн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр 1992, 1999, 2004, 2010, 2016 онд тус тус зохион байгуулсан.
Эдгээр судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан хүн ам ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад чиглэсэн олон талт, цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, өрхийн иоджуулсан давсны хэрэглээг 82.5 хувьд буюу зохистой түвшинд хүргэсэн. Мөн сүүлийн 10 гаруй жилд нярайн эрт амлуулалтыг 70 хувьд, эхийн сүүгээр дагнан хооллолтыг 50 хувьд тогтвортой барьж байгаагаас гадна өсөлт хоцролтын тархалтыг онд 4.3 дахин, бахлуурын тархалтыг 3.7 дахин бууруулсныг дурдаж болно. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдийн дунд тураалын тархалтыг хоёр дахин бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын нэгдүгээр зорилгыг хангаж чадсан бөгөөд хүүхдийн тураал, туранхайн тархалтыг “бага түвшинд” тогтвортой барьж байгаа юм.



Түүнчлэн зорилтот бүлгийн хүн амыг А, Д аминдэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах зардлыг улсын төсөвт суулгах ажлыг амжилттай зохион байгуулсан, таван газарт “Хүн амд эрүүл хооллолтын зөвлөгөө өгөх жишиг өрөө”-г байгуулсан бөгөөд ЕБС-ийн 4-12 дугаар ангийн сургалтын цөм хөтөлбөрт “Хоол-хөдөлгөөн” хичээлийг нэмж оруулсан зэрэг нь үндэсний судалгааны үр дүн.
Энэ удаагийн судалгааны үр дүнг үндэслэн сүүлийн таван жилд хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд гарсан өөрчлөлтийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулан үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж, Монгол Улсын Засгийн газар, холбогдох мэргэжлийн байгууллага, олон улсын хөгжлийн түншлэгчдэд хүргүүлэх ажлуудыг төлөвлөөд байгаа юм.



Ерөнхий боловсролын сургуулийн 6–18 насны хүүхдийг хамруулан бичил тэжээлийн байдлын зарим үзүүлэлтийн анх удаа судлан тогтооно. Мөн “Хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл” олон улсын жишиг хэмжүүрийг ашиглан тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдлыг анх удаа үнэлнэ. Өрхийн хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл, нийгэм–эдийн засгийн бүс, оршин суугаа байршил, өрхийн аж байдлын түвшингээр харьцуулан тогтоосноор нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал хүн амын хооллолт, хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх боломж олгоно гэж үзэж байгаа юм.
Бага насны хүүхдийн хооллолт, насанд хүрэгчдийн хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл (dietary diversity), бичил тэжээлийн байдлыг ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн ХХААБ-ын 2021 онд шинэчлэн боловсруулсан удирдамж, зааврыг ашиглан үнэлж, тэдний хоол тэжээлийн байдалтай холбон судлахаар төлөвлөсөн.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл