Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ГССҮТ: ИРГЭДЭД ЗОРИУЛСАН АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ БОЛЛОО


“Дэлхийн анхны тусламжийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци”-аас Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, “Чагнуур.мн” сайттай хамтран анхны тусламжийн өртөөчилсөн сургалтыг өнгөрсөн бямба гариг /2023-09-09/-т Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.


Эрүүл мэндийн анхны тусламжийн суурь ур чадвар, ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах, хүний ​​амь насыг хэрхэн аврах тухай ойлголтыг олон нийтэд олгох зорилготой энэхүү сургалтаар цээж шахалт, хахалт, хажуугийн аюулгүй байдал, гэмтлийн үеийн тусламжийг хэрхэн үзүүлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн юм.


Энэ хүрээнд ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламж, шарх цэвэрлэх, боолт хийх, хугарал гэмтлийг хэрхэн оношлох зэрэг зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгч, шаардлагатай зарим үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүллээ.


Дашрамд дуулгахад, Олон улсын улаан загалмай болон “Улаан хавирган сар” нийгэмлэгүүдийн холбоо (IFRC)-ноос санаачлан жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Дэлхийн анхны тусламжийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн байна.




Холбоотой мэдээ, мэдээлэл