Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛ, АМЕРИКИЙН ЛАБОРАТОРИЙН НИЙГЭМЛЭГҮҮД ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


 Монголын  эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбоо АНУ-ын Оношлогоо болон лабораторийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран “Чанарын хяналтыг ашиглан өвчтөний тусламж, үйлчилгээнд үнэ цэнийг нэмэх нь” сургалтыг энэ сарын 22-23-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монголын  эрүүл мэндийн лабораторийн ажилтны холбоо нь эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтнийг хөгжүүлж, чадавхижуулснаар эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой эгнээндээ 420 гаруй лабораторийн мэргэжилтнийг нэгтгэсэн мэргэжлийн төрийн бус байгууллага юм. Америкийн оношлогоо болон лабораторийн анагаах ухааны нийгэмлэг (Association for Diagnostics and Laboratory Medicine) https://www.aacc.org/ нь дэлхийн өнцөг булан бүрийн 50 мянга гаруй эмнэлзүйн лабораторийн мэргэжилтнүүд, эмч, судлаач, эрдэмтдийг эгнээндээ нэгтгэсэн клиник хими, молекулын оношлогоо, масс спектрометр, лабораторийн менежмент, лабораторийн шинжлэх ухааны бусад дэвшилтэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 



 Тус хоёр байгууллагын хамтран зохион байгуулсан сургалтад эмнэлзүйн эмгэг судлаач эмч, био-анагаахын судлаач 150 гаруй мэргэжилтэн оролцож АНУ болон Монгол Улсын лабораторийн тусламж үйлчилгээний тогтолцоо, эрхзүйн зохицуулалт, итгэмжлэл, чанарын удирдлагын тогтолцоо, чанарын гадаад үнэлгээ, дотоод хяналт, чанарын хяналт ба холбогдох статистик, чанарын хяналт дах эрсдэлд суурилсан хандлага, чанарын хяналтын алдааг олж засварлах, засах арга хэмжээ зэрэг сэдвээр хамгийн сүүлийн мэдээллүүдийг авлаа. 

Холбоотой мэдээ, мэдээлэл