Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

АСТАНАД БОЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД МОНГОЛЫГ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ОРНООР ТАНИЛЦУУЛНА


 
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якабыг хүлээн авч уулзав.



Уулзалтад ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Мэдээлэл, стратеги, Инновацийн газрын захирал Др. Кидонг Парк, Эрүүл мэндийн бодлого, тусламж үйлчилгээний газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Луис Виналс, Орчны эрүүл мэндийн төвийн захирал Др. Али Аким, Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан багийн ахлагч Шон Касей нар болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Нарийн бичгийн дарга нарын баг хамт олонд энэ ажилд онцгойлон  анхаарал тавьсан хатагтай Жужанна Якабт чин сэтгэлийн талархал илэрхийлээд өөрийн улсын эрүүл мэндийн тогтолцоо, тулгамдсан асуудлуудын талаар товч мэдээлэл өгөхдөө Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахын тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа зарим чиглэлээр онцлон танилцуулсан.
Тэрбээр “Манай улсад эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний хамралтын хувь 2020 оны байдлаар 67, халдварт өвчин, нэн ялангуяа 100 мянган хүнд ногдох сүрьеэгийн өвчлөлийн түвшин 2022 оны байдлаар 70.0 байна.  2021 онд сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 улс, түүнчлэн олон эмэнд дасалтай сүрьеэгийн өвчлөлийн дарамт өндөртэй 30 улсын нэг болж, 2022 онд бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлын 2,8 хувь нь нас барсан зэрэг харамсалтай үзүүлэлтүүд байгаа тул сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлгийг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад сүрьеэг оношилдог болох зайлшгүй хэрэгцээ байна” гэсэн юм. Дараагийн шатлалын эмнэлэг рүү сорьцыг тээвэрлэх, өвчтнийг илгээх зэрэг нь өвчнийг оношлохгүй байх нөхцөлийг бүрдүүлж буй тул 333 суманд уушгины зөөврийн, хэрэглэхэд хялбар дижитал рентген аппараттай болоход санхүүгийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг хэрэгтэй байгааг сайд хэллээ.  
Мөн манай улсын 30-70 насны хүн амын зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөр нас барах магадлал 35 хувь, зам тээврийн ослын шалтгаант нас баралтын түвшин 100 000 хүнд 21 байгаа нь Ази, Номхон далайн бүсийн улсууд дунд гуравдугаарт орж байгаад дүгнэлт хийж хүн амд эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгав.  
Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг шинээр боловсруулж УИХ-ын намрын чуулганаар батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд хууль батлагдсанаар хяналт, тандан судалгааны санхүүжилтийг улсын төсвөөс олгодог болох зохицуулалтууд хийгдэнэ гэдгийг хэлж цаашдаа иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх Хяналт тандалтын төвийг олон улсын жишгийн дагуу байгуулах шаардлага байгаа тул энэ тал дээр ДЭМБ-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Номхон далайн баруун бүсийн төвд болон ДЭМБ-ын хамтын ажиллагаатай шилдэг төвүүдэд сургах шаардлага байгаад анхаарал хандуулахыг хатагтай Жужанна Якабт уламжиллаа. 



ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд болон ДЭМБ-ын ерөнхий захирал Др.Тедросын Монгол Улсад айлчлах үеэр ярьж тохирсон ажлуудыг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 
Тэрбээр “Хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсныг чуулганд оролцогчид сайшааж, уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулах нь чухал гэсэн байр суурь илэрхийлсэн. Иймд ирэх аравдугаар сард Астана хотноо болох Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгон танилцуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс төвөөс алслагдсан өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой болно” гэсэн юм.
Хатаггтай Жужанна Якаб уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн тавьсан хүсэлтийн дагуу багийн эмч нарыг мобайл технологи ашиглан иргэдэд үзлэг оношлогоо хийх боломжтой явуулын багцаар хангах асуудал шийдэгдсэн таатай мэдээг дуулгалаа. Мөн Урьдчилан сэргийлэх, тандалт сэргийлэлтийн төвтэй болохыг дэмжих боломжтой гэсэн юм.



ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хувьд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн загварыг төлөвшүүлэх, мэдээллийн дата боловсруулалт, дүн шинжилгээ хийх ажлыг зөвлөгөө арга зүйгээр дэмжих, сүрьеэгийн илрүүлэлтэд чухал шаардлагатай зөөврийн рентген аппаратаар сумдыг хангах, эмийн чанарын хяналтын лабораторитой болох, эмийн үнэ, чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах болон халдварт бус өвчнийг бууруулах, эрүүл мэндийн татварын тогтолцоог бүрдүүлэх, орчны эрүүл мэндийг сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлсэн.
Уулзалтын төгсгөлд хатагтай Жужанна ирэх аравдугаар сард болох Астанагийн олон улсын дээд хэмжээний уулзалт болон Манилад болох ДЭМБ-ын Бүсийн гүйцэтгэх хорооны хуралд оролцохыг Эрүүл мэндийн сайдаас хүслээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл