ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн төвөөс хатагтай Пасторе Pоберта, ноён Аваниш Кумар Тивари нар манай улсад айчлан эрүүл мэндийн салбарт хамтрахаар ажиллаж байна.
Айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нийгмийн эрүүл мэндийн мэдзэллийн тогтолцоог бэхжүүлэн дархлаажуулалтын цахим бүртгэлийн мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэхэд өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, БЗДХ-ын мэдээ, мэдээллийг тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах юм.
Тэднийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У, ЭМСЯ-ны НЭМХ-ийн дарга П.Оюунцэцэг болон бусад холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзан уг чилэлээр салбарт хийгдэж буй ажлын талаар товч танилцуулж мэдээлэл солилцлоо.
Дээрхи зөвлөхүүд ХӨСҮТ, ЧД, СХД-ийн Эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Амгалан амаржих газар, Иргэний бүтгэл мэдээллийн төвд тус тус ажиллаж өөрсдийн ажилласан чиглэлээр санал, зөвлөмж боловсруулан гаргах юм байна.