Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ОЛОН УЛСЫН СУДЛААЧИД СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ХАМТДАА ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА


Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VI хурлыг зохион байгуулж байна.
Энэхүү хуралд БНСУ, Япон, ОХУ, Молдав, Малайз, Непал, Тайланд, Бруней Драссалам, Камбож зэрэг улсын төлөөлөл оролцож өөрсдийн сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, ололт амжилт, судалгаа, шинэ арга аргачлал, инновацийн талаар туршлагаа хуваалцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал солилцож буй юм.



 Манай улсад 2018 оноос хойш зургаа дахь удаагаа болж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон УИХ дахь лобби бүлгийн гишүүд, АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагынхан оролцлоо.



С.Чинзориг сайд хурлыг нээж хэлсэн үгэндээ сүрьеэтэй тэмцэх чиглэлээр улс орнуудын хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санал санаачилга, мэдлэг туршлагаа харилцан солилцох, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох боломжийг олгодог чухал ач холбогдолтой эрдэм шинжилгээний хуралд ирж оролцож буй эмч мэргэжилтнүүд, судлаач эрдэмтдэд талархал илэрхийлээд “Сүрьеэ өвчин нь түүхийн явцад хүн төрөлхтөнтэй хамт зэрэгцэн оршиж, тасралтгүй хувиран өөрчлөгдөж, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, халдварт өвчний нас баралтыг тэргүүлж буй өвчний нэг юм. 
 Сүүлийн гурван жилд дэлхий нийтийг хамарсан шинэ коронавируст халдварын цар тахал нь сүрьеэтэй тэмцэх үйлсэд дэлхийн улс орнуудын олсон ололт амжилтыг таван жилээр ухрааж, эрүүл мэндийн салбарт хүнд дарамт үзүүлэхийн зэрэгцээ сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд бэрхшээл учруулж, эрт илрүүлэлт, оношилгооны хоцрогдол үүсгэж байгаа нь манай улсыг ч тойроогүй.
Ирэх сарын 20-22-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар цар тахлын бэлэн байдал, сэргийлэлт, хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, сүрьеэгийн асуудлыг хэлэлцэж, улс төрийн тунхаг бичгийг батлах үйл явцын өмнө энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна” хэмээн хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлэв.
Тэрбээр мөн манай улсын хувьд ДЭМБ-аас баталсан “Сүрьеэг-устгах стратеги-2030”-ийн зорилтыг хангах, сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, оношлуур, эм, эмчилгээний шинэ горимыг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцлов.



Олон улсын эрдэм шинжилгээний хурлаас хүлээж буй үр дүн болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын талаар хурлыг зохион байгуулагчдаас тодруулсан юм.



ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд дэд захирал Ж.Байгалмаа:
Энэ удаагийн хуралд дэлхийн 11 орны эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцож байна. Хурлаар хэлэлцүүлж буй илтгэлүүдэд сүрьеэ өвчнийг устгах стратегийн хувьд улс орон бүр өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлон дурдаж, сүрьеэ өвчний эсрэг авч буй арга хэмжээ, арга туршлагаа хуваалцахыг зорьж байгаа нь анзаарагдаж байна.
Монгол Улсын хувьд 2023-2030 он хүртэл сүрьеэг тэглэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд бусад орны туршлагаас харахад тандалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сүрьеэтэй өвчтөний эмнэл зүйн менежментийн асуудал дээр хувь хүнд чиглэсэн эмчилгээг түлхүү ярилаа. Мөн орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааг эрчимжүүлэх ажлыг өргөн хүрээнд дэвшүүлсэн сонирхолтой илтгэлүүдийг судлаачид тавьж байна.
Ковид-19-ийн цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил хурлаа цахимаар зохион байгуулсан бол энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн парламентчдын чуулганы үеэр болж байгаа нь онцлог юм.
Өнөөдрийн хурлын хамгийн чухал үр дүн бол улс орнууд хоорондоо сүрьеэгийн нөхцөл байдал болон өөрсдийн орны туршлагаас хуваалцах,  сүрьеэгийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн, мэргэжилтнүүд сүүлийн үед хийгдэж байгаа томоохон судалгаатай танилцаж буй нь өвчлөлийг бууруулах арга хэмжээ авахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.



ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Тархвар судлаач Э.Уянга:
-Манай улсын хувьд бусад оронтой харьцуулахад сүрьеэгийн тархалт өндөртэйд ордог. Орон даяар жилд нэг удаа сүрьеэгийн эрт илрүүлэгт иргэдийг хамруулж  жилд дунджаар 4000 гаруй тохиолдол шинээр оношлогдож байна.
Сүрьеэ өвчнийг ямар ч хүн тусах эрсдэлтэй учраас сайн унтаж амарч, чанартай хоол хүнс хэрэглэж, хорт зуршлаас татгалзаж, эрүүл амьдралын хэвшилтэй болох нь хамгийн чухал урьдчилан сэргийлэх арга юм.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээний эм, эмийн эмчилгээг Засгийн газар болон хандивлагч байгууллага “Глобал” сангийн санхүүжилтээр олгодог.
Хоёр долоо хоногоос дээш хугацаанд хий ханиалгах, цээж хөндүүрлэх, цэр ихээр гарах, өвөрмөц байдлаар шөнө хөлрөмтгий болох, шалтгаангүйгээр биеийн жин буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа дүүргийн сүрьеэгийн тасагт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай.








 

Холбоотой мэдээ, мэдээлэл