Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн төсөл, 2025-2026 оны төсвийн төсөөллийг танилцууллаа. 
Ирэх онд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд



суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж ЭМДЕГ нь стратегийн худалдан авагчийн хувьд гэрээт эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлд үндэслэн санхүүжилтийг олгох бөгөөд эмнэлзүйн хувьд үр дүн багатай хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ болон давхардсан оношилгоо, шинжилгээг бууруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, сангийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган тусламж, үйлчилгээний үнэ тогтоох үйл явцыг өртгийн тооцоонд үндэслэн хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана.



Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд даатгуулагчийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэн, эрүүл мэндийн байгууллагуудад тусламж, үйлчилгээний чанарыг эрхэмлэх гэрээлэлт хийж, хэрэгжилтийг хангаж буйд тогтмол хяналт тавьж ажиллахаас гадна даатгуулагчдад эрүүл мэндийн салбарын хууль эрх зүй, санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах юм. Мөн олон улсын эмнэлзүйн удирдамжийн UpToDate платформын ашиглалтыг сайжруулах зорилт тавьж буй юм. Даатгуулагчдыг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгийн багц үзлэгт хамрагдах даатгуулагчдын тоог нэмэгдүүлэхийг ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа анхаарч ажилласан гэдгийг холбогдох албаныхан ЭМДҮЗ-ийн гишүүдэд танилцуулсан.



Мөн энэ удаагийн хурлаар ЭМД-ын сангийн орлого, зарлагын 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгч Үндэсний зөвлөлийн гишүүдийн асуултад хариулж, саналыг нь сонссон.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл