Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН ҮНДСЭН ЧАДАВХИЙН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ҮНЭЛГЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД/-ийн Үндсэн чадавхийн хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийж, олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/280 дүгээр тушаалаар байгуулсан. Уг Ажлын хэсэг эхний уулзалтаа өнөөдөр /2023-08-10/ хийлээ.


   
Уулзалтад хөндлөнгийн үнэлгээ хийхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн мэргэжилтэн Нам Пуон Нген, О.Ариунтуяа болон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Дуламрагчаа нар мэдээлэл хийв.  



Уг дүрмийг ДЭМБ 2005 онд баталсан бөгөөд энэ нь гишүүн улс, орнуудаас хил дамнан тархах халдварт өвчнөөс сэргийлэх, халдварын дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээний цогц чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийн хүчин төгөлдөр олон улсын гэрээ юм.
Дүрмийн 54 дүгээр зүйлд зааснаар гишүүн улс, орнууд жил бүр Дэлхийн эрүүл мэндийн чуулганд ОУЭМД-ийн хэрэгжилт, өөрийн  хийсэн үнэлгээг тайлагнахын зэрэгцээ 2015 оноос эхлэн хамтарсан хөндлөнгийн үнэлгээг хослуулан хэрэгжүүлж эхэлсэн байна.



Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний үндэсний чадавхийг бэхжүүлэх, ОУЭМД-ийн хэрэгжилтийг хянах хорооноос 2015 онд улс орнууд зөвхөн өөрсдийгөө үнэлэх бус хөндлөнгийн үнэлгээг дотооддоо болон бие даасан мэргэжилтнүүдээр хамтарсан үнэлгээг хослон хэрэгжүүлэхийг санал болгосон байдаг.



Үүний дагуу Монгол Улс 2017 онд ОУЭМД-ийн хэрэгжилтийн хамтарсан хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулж, зөвлөмжийг хэрэгжүүлэн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа юм.
ДЭМБ-аас КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээнээс авсан сургамж, олон улсын байгууллагын саналын дагуу 2022 онд хамтарсан Хөндлөнгийн үнэлгээний аргачлалыг 3 дахь удаагаа шинэчлэн баталсан байна.
Өөрийн үнэлгээний дүнг танилцуулах, хэлэлцүүлэх уулзалтыг энэ оны есдүгээр сарын 14-22-нд зохион байгуулж, олон улсын хөндлөнгийн хамтарсан үнэлгээний багтай арваннэгдүгээр сарын 20-24-нд хамтарсан хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл