Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хэрэх өвчнөөс өсвөр насныхан өөрсдийгөө хамгаалдаг боллоо


    Дэлхий дээр хэрэхийн гаралтай зүрхний өвчтэй 15.6 сая хүн амьдарч байгаа бөгөөд, жилд 233  мянган хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байна гэсэн судалгаа байна. Энэ нь ихэвчлэн хөгжиж байгаа орнуудад тухайлбал, Африк,  Зүүн болон Төв Ази, Номхон далайн орнууд, Австрали, Шинэ Зеландын уугуул иргэдийн дунд элбэг тохиолдож байгаа аж.

    Манай улсын хувьд стрептококкийн гаралтай залгиур, гүйлсэн булчирхайн үрэвслээр хотын захын хорооллын хүүхдүүд төвийн хорооллын хүүхдүүдтэй харьцуулахад гурав дахин илүү өвчилж байна гэсэн судалгааг 2004 онд гаргассан байна. Эдгээр хүүхдүүдийн 60 хувь нь эмчид үзүүлдэггүй, 73.9 хувь нь эмчилгээгээ гүйцэд хийлгэдэггүй, 72.8 хувь нь өөрсдөө дураараа эмчилдэг болох нь  тогтоогджээ.

     Иймээс ЭМСЯ, Люксембургийн хөгжлийн агентлаг, “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ-тай хамтран энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэгийг хүүхдэд сургуулийн наснаас нь олгох төслийг СБД-ийн 58, 16, 6-р сургуулиудад   хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэх, эцэг эхчүүд, багш нар, сурагчдад зориулсан гарын авлага, тараах материал боловсруулж, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

     Тухайлбал энэ сарын 18- 24 ны өдрүүдэд “Зүрхээ хайрлая”  өдөрлөгийг сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарыг оролцуулан зохион байгуулж сургуулийн хамт олонд  ЭМСЯ, Люксембургийн хөгжлийн агентлаг,  “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ- аас “Батламж” гардуулан өглөө. Төсөл хэрэгжсэний үр дүнд  хүүхэд, багачууд төдийгүй тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид өвдсөн хойноо эмнэлэгт хандах бус, өвчнөөс өөрийгөө болон үр хүүхэд найз нөхдөө хэрхэн хамгаалж урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй болж  байгаа юм.

 

     Дашрамд мэдээлэхэд  хөгжингүй орнуудад амьжиргааны төвшин, эрүүл ахуйн стандарт сайжирч эрүүл мэндийн тусламж үйлчипгээний хүртээмж нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэхийн шалтгаант өвчин буурч, бараг устаад байгаа аж.

Холбоотой мэдээ, мэдээлэл