Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног


8-р сарын 1, Улаанбаатар хот - Жил бүрийн 8-р сарын 1-7-ны хооронд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжье” уриан дор тэмдэглэж байна.

Эхийн сүү нь зөвхөн эх, хүүхдэд төдийгүй нийгэмдээ чухал үр өгөөжтэй. Эхийн сүү хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлж, тархины хөгжлийг нь дэмжиж, хүүхэд болон эхийн архаг өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулдаг. Удаан хугацаагаар эхийн сүүгээр хооллосон хүүхдэд хэт таргалах эрсдэл бага байдаг. Эхийн сүү хүүхдийн амь насыг хамгаална, эрүүл мэндийг нь дэмжинэ, мөн тухайн нийгэмд эрүүл хүн ам, ажиллах хүчнийг бий болгоход чухал үүрэгтэй.

Монголд 6 сар хүртэлх нялхсын дөнгөж 50  хувь нь эхийн сүүгээр дагнан хооллож байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Тогтвортой хөгжлийн зорилт 2030 бол энэ тоог 70 хувьд хүргэх. Үүний тулд хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг нэн чухал байгаа юм.

Ингэж буурах болсон нь гол төлөв хөхүүл ээжүүд эдийн засгийн нөхцөл байдлаас болж эрт ажилдаа орох, эхийн сүүгээр хооллох боломж нөхцөл ажлын байран дээр дутмаг байх зэрэг шалтгаантай.

Эхчүүд хүүхдээ хөхүүлэхээ эрт зогсоох, хэт боловсруулсан сүүн тэжээлээр хооллоход хүргэдэг гол шалтгаан нь ихэнх тохиолдолд эхчүүдийн хувийн сонирхол, сүү хангалтгүй байх зэрэг асуудлаас биш, харин ажилдаа эрт орох, ажлын нөхцөлтэй байдалтай холбоотой байдаг.  Эхийн сүү, хүүхэд хөхүүлэх үйл ажиллагаа нь шимт бодисын найрлага, дархлаа тогтоох чанар, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг дэмждэг шинж чанараараа хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болох сүүн тэжээлээс харьцуулшгүй их ач холбогдолтой юм.

Тиймээс ажлын байранд хөхүүл ээжүүдийг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгцээтэй байгааг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран энэ дэлхийн долоо хоногоор онцолж байна.

Ажлын байран дээр эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь зөвхөн эх, хүүхэд төдийгүй хувийн хэвшилд ч үр өгөөжтэй. Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлснээр

  • Ажил эрхлэгч ээжүүд, тэдний гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжигч байгууллага гэдгээрээ бизнесийн нэр хүнд өснө
  • Ээжүүдийн ажил таслалтыг 70 хүртэл хувиар бууруулж чадна. Эмэгтэй ажилтнууд ажил олгогчоос дэмжлэг авч байгаагаа мэдэрч, тогтвор суурьшилтай ажиллана.
  • Ажилтнуудын халаа сэлгээ буурна, шинээр ажилтан авч сургах зардлыг хэмнэнэ.

Хөхүүл ээжүүдэд ээлтэй ажлын байрыг бий болгохыг дэмжихийг бодлого тогтоогчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран уриалж байна.

  • 18 долоо хоногоос доошгүй, аль болох 6 сар ба түүнээс дээш хугацааны цалинтай жирэмсний болон амаржсаны чөлөө олгох
  • Дээрх хугацаа дууссанаас хойш хүүхдээ эхийн сүүгээр хооллох цалинтай цагийн завсарлага болон хүүхдээ хөхүүлэх эсвэл хөхөө саах зориулалтын орон зайг ажил олгогч нар бүрдүүлж өгөх
  • Албан бус салбарт ажилладаг болон хязгаарлагдмал гэрээгээр ажилладаг гэх мэт бүх эмэгтэйчүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах нөхцөлийг бүрдүүлэх 
  • Жирэмсний, төрөх үеийн болон дараах гэх мэт ажил эрхлэлттэй холбоотой эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг арилгах  
  • Гэрээс ажиллах, богиносгосон цагаар ажиллах зэрэг уян хатан цагийн хуваариар ажиллах боломжийг хөхүүл ээжид олгох.

Холбоотой мэдээ, мэдээлэл