Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэнд, спортын яам ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.23/


 МОНГОЛ УЛСАД:

Агаарын чанарын мэдээ:

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын Толгойт, Зурагт, Амгалан орчимд маш их хэмжээний бохирдолтой байна.

 Эх сурвалж: Агаарын чанарын алба

Агаарын чанарын мэдээ

 

 

Мал, амьтны үхэл, хоргодлын мэдээ:

Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Урт” гэдэг газарт 1 үхэр 2 дугаар сарын 18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устгасан ба лабораторийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна.

Эх сурвалж: ОБЕГ, ЗӨСҮТ

Хордлогын мэдээ:

2 дугаар сарын 19-оос 2 дугаар сарын 22-ны хооронд ХЯТТ-д нийт 11 хордлогын тохиолдол бүртгэгдсэнээс эмийн хордлогоор 5, химийн хордлогоор-3, угаарын хийн хордлогоор-3 хүн тус тус хордож, 1 хүн нас баржээ.

Эх сурвалж: НЭМХ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Зика вирүст халдвар:

                        БНХАУ-д Зика вирүст халдварын 3 дахь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.

38 настай, эрэгтэй, 2 дугаар сарын 2-14-нд Фижи, Самоа-д аялсан өгүүлэмжтэй, 2 дугаар сарын 19-нд онош батлагдаж, эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуу, H9N2:

    БНХАУ-д шувууны томуугийн H9N2 вирүсээр үүсгэгдсэн халдварын 1 тохиолдол мэдээлэгджээ.57 настай, эмэгтэй, Sichuan дүүрэгт амьдардаг. Өвчтөн суурь өвчтэй бөгөөд халуурах, ханиалгах, амьсгал авахад төвөгтэй болох шинж тэмдгүүд илэрсэн. 2 дугаар сарын 16-нд лабораторийн шинжилгээгээр эерэг дүнтэй тодорхойлогдсон.

     Засгийн газраас эмнэлзүйн менежментийг сайжруулж, сорьц цуглуулалт, тархвар судлалын судалгаа хийх, тандалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: ДЭМБ

Денгийн чичрэг, Уругвай улсад:

    Тус улсад Денгийн чичрэг өвчний лабораториор батлагдсан нэг тохиолдлыг мэдээлсэн байна. 31 настай, эмэгтэй, аялсан өгүүлэмжгүй, 2 дугаар сарын 5-нд халуурах, үе мөчөөр өвдөх шинж илэрч, 9-нд лабораторийн шинжилгээгээр эерэг дүнтэй тодорхойлогджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Хар салхи, Фижи улсад:

-        Фижи аралд өнгөрсөн амралтын өдрүүдэд дэгдсэн "Уинстон" хүчтэй хар салхины улмаас дэд бүтэц “бүрэн сүйрсэн” ба хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй, 20 гаруй хүн амиа алджээ. Цаг уурчдын мэдээлснээр, хар салхины хурд төвөөсөө цагт 230 км-т хүрч, эргэлтийн хурд нь цагт 325 км байсан бол арлын эрэгт 12 метр өндөр давалгаа үүссэн байна. 

Эх сурвалж: ДЭМБ

ШУТ, ШУН-ийн цахим хурлын шийдвэр, Мягмар гараг:

ХӨСҮТ-ийн ШУН-д:

-        Цусархаг суулгалтын хам шинжийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, шалтгаан-хамаарлыг тогтоох

-        Улаанбурхан өвчний хавьтлын судалгаа хийх, зөвлөмж хүргүүлэх

-        Зика вирүст халдварын эмчилгээний удирдамж боловсруулан ЗӨСҮТ-д хүргүүлэх

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

-        2016 оны 1 дүгээр сараас 6 дугаар сард хэрэгжүүлэх Зика вирүст халдварын стратеги төлөвлөгөөг орчуулах

-        Шумуул дайжуулагч бодисын судалгаа гарган сурталчлах

НЭМХ-ийн ШУН-д:

-        Амиа егүүтгэх шалтгаанаар хандаж буй хүмүүсийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийх, 2014-2015 онд хийгдсэн хөрс, усны шинжилгээний судалгааны дүнг танилцуулах

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл