Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТТАХНЭ ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДЛАА


Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслол өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. Монгол Улсад олон улсын магадлан итгэмжлэл хүртсэн төрийн өмчийн анхны эмнэлэг болж буй ТТАХНЭ нь Бүгд Найрамдах Казакстан Улсад төвтэй ACQH (Accreditation center for quality in healthcare - Эрүүл мэндийн үйлчилгээний чанарын магадлан итгэмжлэлийн төв) байгууллагын эрүүл мэндийн олон улсын магадлан итгэмжлэлийн 92 бүлэг, 460 шалгуур бүхий үзүүлэлттэй стандартыг 92,5 хувиар үнэлүүлж, шалгуур үзүүлэлтүүдийг амжилттай биелүүлсэн.    



Эрүүл мэндийн үйлчилгээний чанарын магадлан итгэмжлэлийн төв (ACQH) байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн бүрт чанартай үзүүлэхээс гадна эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын аюулгүй байдлыг хангасан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжилдэг дэлхийд тэргүүлэгч  байгууллагын нэг бөгөөд дэлхийн арав гаруй улсын 310 эмнэлэг энэ итгэмжлэлийг хүртсэн байдаг аж.



Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслолын үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбар сүүлийн жилүүдэд нэлээдгүй хурдтай хөгжиж, дэлхийн түвшинд хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж чадаж байгаагийн нэг нотолгоо нь дээрх байгууллага олон улсын магадлан итгэмжлэлийг ТТАХНЭ-т олгож буй үйл явдал хэмээн онцлоод  ТТАХНЭ-ийн нийт хамт олонд ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зогсож, нөр их хөдөлмөрийнхөө хажуугаар Олон улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болох зорилгодоо хүрч чадсанд баяр хүргэж амжилт хүслээ.



Монгол Улсад анхны олон улсын магадлан итгэмжлэлийг 2016 онд хувийн хэвшлийн эмнэлгүүдээс “Интермед” хүртэж JCI олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болж, олон улсын чанарын шаардлага хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээг эх орноосоо авах боломжтой болсон билээ.
Харин энэ удаа төрийн өмчийн эмнэлгүүд дундаас анхны Олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг нь ТТАХНЭ болж гадаадын иргэдэд ч эрүүл мэндийн чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүргэх баталгаат нөхцөл бүрдэж байгаа юм.




 

Холбоотой мэдээ, мэдээлэл