Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ: ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧИЛНЭ


Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвөөс Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/415 тушаалаар баталж 2019-2020 онд хэрэгжүүлсэн “Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах, холбогдох санал авах хэлэлцүүлэг семинарыг зохион байгууллаа.



Төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дууссантай холбогдуулан “Монгол Улс дахь зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин” МОН/007 төслийн хүрээнд зохион байгуулсан уг семинарт ЭМЯ, НЭМҮТ, Япон улсын Киотогийн Анагаах ухааны төвийн зочин профессорууд, Монгол Улсын Зүрх судасны эмч нарын нийгэмлэг, АШУҮИС, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон лавлагаа шатлалын зүрх судасны эмч нар зэрэг 80 гаруй хүн оролцов.



Хэлэлцүүлэг семинарт оролцогчид зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагын төрөл, шатлал тус бүрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны үүрэг чиглэлийн талаар хэлэлцэж, төлөвлөгөөнд тусгах бодитой саналуудаа солилцлоо.  
Зүрх, судасны өвчний урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын төрөл, шатлал болон нэгдсэн удирдлагаар хангах байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн “Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж 2024-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл