Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ХОРТ ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ


“Хавдрын эсрэг аян-2023”-ын хүрээнд ЭМЯ, ХСҮТ, НЭМҮТ хамтран  хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг орон нутагт цогцоор үзүүлэх чадавх бүрдүүлэх баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн зургадугаар сарын 29-нд Увс аймагт зохион байгууллаа.



 “Хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх шийдэл” сэдэвт уг зөвлөгөөнийг Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа нар нээж хэлсэн үгэндээ  орон нутагт хаврын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, оношлох, эмнэлгийн тусламж үйлчилгээг цогц байдлаар цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхэд хамтарч ажиллахын ач холбогдлыг онцоллоо. Зөвлөгөөнд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, ЭМГ, БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн удирдах ажилтнууд, хавдар судлаач эмч, холбогдох мэргэжилтнүүд оролцож хорт хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, эрсдэлт хүчин зүйлс, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам, цаашдын хөгжлийн чиг хандлага зэрэг асуудлаар мэдээлэл сонсож, санал солилцов.



Мөн Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах  арга замыг тодорхойлон орон нутгийн хүн амын хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг Хавдар судалын үндэсний төвтэй байгуулан гарын үсэг зурсан.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл