Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРДЭМТЭН СУДЛААЧИД НОТОЛГООНД СУУРИЛСАН ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЭЭЛЛЭЭ ХУВААЛЦАВ


ЭМЯ НЭМҮТ, АШУҮИС-тай хамтран ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Орчны эрүүл мэнд” үндэсний чуулганы хоёр дахь өдөр “Орчны эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон.  
Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, агаар, ус, хөрсний чанар, аюулгүй байдлыг хангасан хүнд ээлтэй орчин бүрдүүлэх талаар орчны эрүүл мэндийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг танилцуулж, нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээнии‌ илтгэлүүдийг хэлэлцүүлж, орчны эрүүл мэндийг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг орчны сөрөг хүчин зүйлсээс хамгаалахад  шаардлагатаи‌ мэдээллийг хүргэсэн олон улсын хуралд гадаад, дотоодын олон судлаач, эрдэмтэд оролцсон юм.
Орчны эрүүл мэнд нийгмийн эрүүл мэндийн салшгүй чухал хэсэг бөгөөд дэлхий дээр жилдээ 13.7 сая хүн нас барж буйн 8.5 сая нь орчны бохирдлоос шалтгаалсан халдварт бус өвчнөөр амиа алдаж байна гэсэн тоо баримтыг судлаачид энэ хурлын үеэр ярьж байлаа.
Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдолтой холбоотой хэд хэдэн судалгааны талаар эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулсан юм. Тухайлбал, “Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах интервенцийн санамсаргүй хяналтат эмнэл зүйн туршилт, судалгаа “ илтгэлийг АНУ-ын Дюкийн их сургуулийн судлаач Жунфен Жим Жан, “Шинээр сэргэж буй амьсгалын замын вирусийн халдварын аюул ба эрсдэл” илтгэлийг Техасын их сургуулийн Даяаршлын эрүүл мэнд ба шинээр сэргэж буй өвчин судлалын тэнхмийн профессор Грегри Грей, Улирлын чанартай агаарын бохирдлын хүний амьдралын туршид үзүүлэх нөлөө ба түүнийг шийдвэрлэх арга замууд” илтгэлийг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Дэвид Варбуртон, “Агаарын бохирдолтой холбоотой уушгины дархлааны хариу урвалыг тодорхойлох нь” илтгэлийг Дюкийн их сургуулийн Анагаах ухааны тэнхмийн профессор Роберт Тиг, “Агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө:UGAAR когорт судалгааны 6 жил дагас судалсан дүнгээс” илтгэлийн АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэмхимийн багш Г.Энхжаргал нар тавьсан.
Энэ үеэр агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй орчны хамгийн том эрсдэл бөгөөд нь тархины харвалт, зүрхний өвчин, уушгины хавдар, амьсгалын замын хурц болон архаг өвчнүүд, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчнөөр өвдөхөд нөлөөлж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь нүүрс түлж буй зуухнаас ялгардаг. 2005-2013 онд нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо 75 мянгаас 300,100 болж өссөн, нүүрсээр ажилладаг гурван цахилгаан станцтай, хот нь уулсаар хүрээлэгдсэн байдаг нь бохирдуулагч бодисын босоо болон хэвтээ чиглэлийн тархалтыг улам бүр хязгаарладаг бөгөөд салхиар туугдаж ирдэг тоос, тоосонцор агаарын бохирдлыг үүсгэдэг зэрэг олон мэдээллийг өгсөн.
Эрдэм шинжилгээний хурлаар гадаад болон дотоод орчны бохирдол, хөрсний болон ундны усны чанар хүртээмжтэй холбоотой олон сонирхолтой судалгааг танилцуулсан юм.
Дэлхийн хүн амын 91 хувь нь агаарын бохирдолтой буюу ДЭМБ-ын зөвлөмж болгосон удирдамжаас давсан нөхцөлд амьдарч, 2.6 тэрбум хүн дотоод орчны бохирдолд өртөж байгаа нь нүүрс, керосин, биомасс түлж дулаан байх болон хоол ундаа хийх хэрэгцээгээ хангадагтай холбоотой.
Дэлхий дээр жилд гадаад болон дотоод орчны бохирдлоос шалтгаалж 7.0 сая хүн нас барж буйн 34 хувь нь зүрхний ишеми, 21 хувь нь уушгины хатгалгаа, 20 хувь нь тархины харвалт, 19 хувь нь уушгины архаг бөглөрөлт, 7.0 хувь нь уушгины хавдар эзэлж байгаа статистик мэдээллийг дуулгаж байлаа.
Хөрсний бохирдлын талаар АШУҮИС, НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхмийн Н.Туулын “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлыг тодорхойлох, бохирдол өндөртэй цэгүүдээс хар тугалгын үйлчлэлд тэсвэртэй бактер илрүүлэх” судалгаанд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн хөрсөнд хар тугалга хортой агууламжаас 3.3 дахин, аюултай агууламжаас 1.6 дахин их илэрсэн бол Налайх дүүрэгт байрлах Хар тугалганы үйлдвэрийн хашаан доторх хөрсөнд хар тугалга хортой агууламжаас 10 дахин, аюултай агууламжаас 5 дахин их илэрсэн тухай дурдаж байлаа.  

Холбоотой мэдээ, мэдээлэл