Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2022-2023 ОНЫ ХАМТ /ТАРИФ/-ЫН НЭМЭЛТ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо нар Эрүүл мэндийн салбарын 2022-2023 оны хамт /тариф/-ын нэмэлт хэлэлцээрт өнөөдөр /2023-06-26/ гарын үсэг зурлаа.



Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн 2022 оны зургадугаар сарын 28-нд байгуулсан Эрүүл мэндийн салбарын 2022-2023 оны хамт /тариф/-ын хэлэлцээрт нэмэлт оруулахаар нийгмийн түншлэгч талууд харилцан зөвшилцсөний дагуу энэхүү нэмэлт хэлэлцээрийг байгуулж буйг талууд онцолсон юм.



Энэ удаа нэмэлт хэлэлцээрт цалин хөлсний тохируулга хийх, салбарын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой заалтуудыг тусгасан. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 онд 750 мянган төгрөг байна, салбарын ажилтнуудын цалин хөлсөнд тооцоо судалгаа хийж дүгнэлт гарган үндсэн цалин буюу суурь цалинг “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолд заасан доод жишгээс дунджаар 1.5 дахин нэмэгдүүлэх зэрэг заалтууд орсон байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл