Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН БОЛОН БИОСТАТИСТИКЧИЙН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭВ


Цахим технологийн үйл ажиллагаанд эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэдээллийн технологийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг хадгалах, хамгаалах, баяжуулах, тоон мэдээ гаргах үүрэг бүхий эрүүл мэндийн мэдээллийн технологийн мэргэжилтэн болон биостатистикчдын чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.



Нийслэлийн есөн дүүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологи хариуцсан 168 ажилтныг хамруулсан уг сургалтаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс мэдээллийн сангийн нэгдмэл байдал, нууцлал, аюулгүй байдал, гарч байгаа тоон мэдээний үнэн зөв байдалтай холбоотой тодорхой мэдээллийг өглөө.



Эрүүл мэндийн салбарт төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 4000 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 56 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Тэд өдөр тутмын үйл ажиллагаандаа 30 гаруй программ хангамжийг ашиглаж жилд давхардсан тоогоор 12.2 сая хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж, мэдээ мэдээлэл гаргаж байна. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн платформ E-Mongolia -аар эрүүл мэндийн салбарын иргэнд зориулсан 14 үйлчилгээ, аж ахуйн нэгжид зориулсан 12, нийт 26 үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхийн төлөө ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл