Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ОЛОН УЛСАД АЛДАРТАЙ СУРГАГЧ БАГШ, ЯВГАН АЛХАГЧ, ДОКТОР КАН ОК ЛИ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Монголын явган алхалтын холбооны урилгаар олон улсад алдартай сургагч багш, явган алхагч, доктор Кан Ок Ли Монгол Улсад ирсэн. Тэрбээр тус холбооны гишүүдэд зориулан “Walking Instructor Training Program” буюу “Алхалтын багш бэлтгэх” хоёр өдрийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран энэ сарын 19-20-нд амжилттай зохион байгууллаа.



Доктор Кан Ок Ли нь сүүлийн 40 шахам жил явган алхалтыг шинжлэх ухааны үндэстэй судалж байгаа бөгөөд өөрийн мэдлэг ур чадвараа бусдад түгээх чиглэлд амжилттай ажиллаж байгаа нэгэн юм. Тиймээс энэ удаагийн сургалтаар алхалтын техник, хувцас хэрэгслээ зөв сонгох, алхалтаар өвчнийг илааршуулах чадварт суралцах, биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ сайжруулахад алхалтыг хэрхэн ашиглах зэрэг олон чухал агуулгыг багтаасан сонирхолтой мэдээллийг оролцогчдод өгсөн.



Манай улсын 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10000-аас дээш алхам алхдаг ба дунджаар 2737 алхам хийдэг байна. Хэдийгээр бид алхах нь эрүүл мэндэд тустай гэдэг ч явган алхалтын ач холбогдлын талаар төдийлөн сайн мэддэгүй. Явган алхах нь бидний өдөр тутамдаа хийдэг энгийн үйлдэл боловч зөв техниктэй алхаж, өдөр тутмын амьдралынхаа хэв маяг болгож чадвал гайхамшигтай үр дүнд хүрч чадна гэдгийг доктор Кан Ок Лигийн сургалтаас олон хүн ойлгож авсан байх.



Ялангуяа монголчуудын хувьд хөдөлгөөний эрүүл мэнддээ анхаарч, явган алхалтаар нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрх судасны өвчнийг бууруулахад чухал нөлөөтэй. Тиймээс бүх насны иргэд алхалтыг дадал болгож чадвал эрүүл чийрэг үндэстэн байх боломжтой юм.



Хүн өөрийгөө, өдөр тутмын дадал хэвшлээ анзаарвал алхаа гишгээ, хөдөлгөөн эрүүл мэндийн байдлыг шууд илтгэх бөгөөд хөдөлгөөн хомсдох нь тархи, мэдрэл, сэтгэн бодох үйл ажиллагаанд хүртэл нөлөөлдөг учраас мартамхай болох, эрт хөгшрөх, зөнөглөх, хөл гар, үе мөч өвдөх зэрэг олон талын сөрөг нөлөөтэй.  Тиймээс явган алхалтаар өөрийгөө улам илүү эрч хүчтэй болгож, залуужуулах, улам илүү бүтээмжтэй хүн болгон өөрчилж болох олон чухал мэдээллийг авснаа сургалтад оролцогчид хуваалцаж байв.



Сургалтад оролцогчдод гэрчилгээ гардууллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл