Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 495 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тушаалаар батлагдсан төсвийн хуваариар олон улсын тэмцээн зохион байгуулах спортын зарим холбоодтой ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.
Үүнд:
- Биатлоны олон улсын тэмцээний зохион байгуулалтад 30 сая төгрөгийн,
- Чөлөөт бөхийн “Mongolian open” олон улсын тэмцээний зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж 40 сая төгрөгийн,
- Цанын олон улсын тэмцээн зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж 30 сая төгрөгийн,
- Шатрын Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд дэмжлэг үзүүлж 50 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 495 дугаар тогтоол - ТАТАХ
Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тушаал - ТАТАХ