Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАГЧ БАГШ НАРТАЙ БОЛЛОО


Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа”-г хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Авлигатай тэмцэх жилийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй аян, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн салбар дэмжин, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд манлайлан оролцох хүрээнд Эрүүл мэндийн салбараас сургагч багш нарыг үе шаттай бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
Авлигатай тэмцэх газраас энэ сарын 12-13-нд Авлигын эсрэг  хуульд заасан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах “Сургагч багш” бэлтгэх сургалтад хамрагдсан эрүүл мэндийн салбараас анх удаа эрх бүхий арван албан тушаалтан (ЭБАТ) сургагч багшийн гэрчилгээ авлаа.
Бэлтгэсэн сургагч багш нараараа дамжуулан эрүүл мэндийн салбар дахь ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, ил тод байдлыг хангуулах, ёс зүйг сайжруулах чиглэлээр соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол хугацаанд зохион байгуулж ажиллах бөгөөд салбарынхнаа авлигын эсрэг нэгдэхэд уриалж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл