Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

Техникийн хороо (орон тооны бус)-ны гишүүний сонгон шалгаруулалтын урилга


Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.12 дах ‘’Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий   орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулна” гэж заасны дагуу тус хороог байгуулах гэж байна. Энэхүү хороо нь 5 гишүүнтэй байх ба шинжээч, судлаач 2, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг төлөөлсөн 2, даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн холбоо, төрийн бус байгууллагаас 1 гишүүн байна.
Дор дурдсан ерөнхий шаардлага хангасан эмч, шинжээч, судлаач, санхүүч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан нарыг Техникийн хороо (орон тооны бус)-ны гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна. Үүнд:
  1. Эрүүл мэнд, анагаах ухаан, эдийн засаг, даатгал, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 10-аас дээшжил ажилласан туршлагатай байх;
  2. Анагаах ухааны нотолгоонд суурилсан олон улсад ашигладаг эмнэл зүйн удирдамж(Uptodate платформ)-ийг ашиглах англи хэлний болон техникийн чадамжтай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
  3. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн аргын чиглэлээр сургалтад хамрагдсан, нарийвчлан судалсан эсхүл ажилласан туршлагатай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
  4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг тооцох, төлбөрийн хэмжээг тогтоох судалгаа хийсэн туршлагатай байх /Даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн болонэрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг төлөөлсөн нэр дэвшигчдэд хамаарахгүй/;
  5. Эрүүл мэндийн даатгалын бодлого, тогтолцооны чиглэлээр мэдлэгтэйбайх;
  6. Техникийн хорооны гишүүн нь хэлэлцэгдэх асуудлыг олон улсын хүлээн зөвшөөрөгдөхүйц эх сурвалжтай харьцуулах, холбогдох асуудлын өнөөгийн болон ирээдүйн нөлөөллийг нь тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах чадамжтай байх;
  7. Техникийн хорооны аль гишүүнийг төлөөлөхөө тодорхойлох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүүлэгч байгууллага болон даатгуулагчийн эрх ашгийг төлөөлсөн холбоо, төрийн бус байгууллагаас албан бичиг; мэргэшсэн шинжээч, судлаач нь хүсэлт, үнэмлэх, диплом зэргийг ирүүлнэ.
Дээрх шаардлагыг хангасан  нэр дэвшигчид өөрийн  танилцуулга болон нотлох  баримтын хамт unenbat@emduz.gov.mn цахим хаягт болон Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Юнион бюлдинг С блок 7 давхар 708 тоот өрөөнд 2023 оны 07 дугаар сарын 05-ны 17 цаг хүртэлх хугацааны дотор ирүүлнэ үү.                                      
Шаардлага хангасан нэр дэвшигчдийг техникийн хорооны журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар нээлттэй сонсгол зохион байгуулж томилно.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Нарны зам гудамж                                                                                     
Юнион Бюлдинг С блок 708 тоот утас: 99991284                                                                                                                                                     
 

Холбоотой мэдээ, мэдээлэл