Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАГ ГССҮТ-ӨӨС ТУРШЛАГА СУДАЛЛАА


Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллалаа.



Эмч нарт ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах орон нутагт хэрэгжүүлж буй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төсөл хөтөлбөр, яаралтай тусламжийн чанар хүртээмж, эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгч, арга туршлагаасаа хуваалцсан юм.



Түүнчлэн тус төв Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, сэлгэн ажиллуулж чадавхижуулах, ажлын байрны болон танхимын сургалт зохион байгуулж, зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.



Дашрамд дурдахад, 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Дорнговь, Говьсүмбэр аймаг болон сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд ГССҮТ-д эрүүл мэндийн салбарын  гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэнд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар туршлага судалсан байна.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл