Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДОРНОГОВЬ АЙМАГ "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж монгол хүнийг өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг нэвтрүүлж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын дадал хэвшлийг дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх  хүрээнд “Эрүүл монгол хүн” хөтөлбөрт нэгдэх нээлтийн өдөрлөгийг Дорноговь аймагт зохион байгууллаа.
Аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Сайншанд сумын АИТХ, АЗДТГ, Засаг даргын Тамгын газар болон Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй спортын холбоод, клубүүдтэй хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд “Саран хөхөө” театрын уран бүтээлчид, 9,12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд оролцон мэндчилгээ дэвшүүлсэн.



Өдөрлөгт 300 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжлтнүүд иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, биеийн жингийн индексийг тодорхойлох, аймгийн Эм холбооны эмийн сангууд дархлаа дэмжих эм, бүтээгдэхүүнийг сурталчлан, орон даяар хийгдэж буй улаанбурхан өвчний эсрэг “Нэмэлт дархлаажуулалт-ын 10 хоног”-ийн талаар танилцуулав.
Нээлтэд зориулан сагсан бөмбөг, гар бөмбөг, чөлөөт бөх, жудо, шатар, даамны чөлөөт тоглолтуудыг зохион байгуулснаас гадна нийтийн биеийн тамирыг дэмжих чиглэлээр фитнессийн дасгалууд, спиннингийн үзүүлбэрүүд үзүүлсэн нь иргэдэд сонирхолтой байв. Түүнчлэн нийтийн цэнгээнт бүжиг, шугаман бүжиг, ажлын байрны дасгал, хийн дасгалын холбоод тус тусын үзүүлбэрүүдийг үзүүлсэн.  Уг арга хэмжээнд 300 гаруй хүн оролцлоо. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл