Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ТОГЛООМЫН ӨРӨӨГ “МОНОС ХҮНС” ХХК ТОХИЖУУЛЛАА


Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Түлэнхийн нөхөн сэргээх хүүхдийн тасгийн нэг өрөөг “Монос хүнс” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд иж бүрэн засварлаж,  тоглоомын өрөө болгон тохижуулснаа хүлээлгэж өглөө.



Хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулснаар тус төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачууд түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний өмнө болон дараа аав ээж, асран хамгаалагч нартайгаа хамтдаа цагийг өнгөрүүлэх, тоглож наадах,  улмаар өвчний зовиур шаналал багасах зэргээр эдгэрэлтэд нь сайнаар нөлөөлөх таатай боломжийг бүрдүүлсэн тохитой орчинтой болж буй юм.



Түлэнхийн төвд жилд 1800-2000 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдгээрийн 75-80 хувь нь хүүхдүүд байдаг. Мөн цаашид нохойд хазуулах болон бусад гэмтлийн үеийн сэдэрсэн шархыг эмчлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тул дээрх тоо нэмэгдэх магадлалтай аж.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Монос хүнс” ХХК санаачлан нийт 18 сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү ажлыг хийсэн бөгөөд 2022 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн хүлээлгийн өрөөг мөн сэргээн засварлаж өгсөн байна.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл