Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хүүхдийн өвчний цогц менежментийн шинэ модулийн сургалтыг Орхонд хийлээ


ЭМХТ-өөс НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Хүүхдийн өвчний цогц менежментийн шинэчилсэн модулийн эмнэл зүйн сургалтыг Орхон аймагт зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт орон нутагт зохион байгуулж буй долоо дахь сургалт юм.


 
ДЭМБ-аас Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтын хөтөлбөрийг 2007, 2014, 2019 онд тус тус баяжуулан шимэгч хорхойтох өвчин, шуугиантай амьсгал, төрсний дараа 7 хоног хүртэлх нярайн менежмент, ХДХВ-ийн халдварын талаар шинэ хөтөлбөр оруулж, антибиотикийн тун сонголт, суулгалт, хүнд тураал зэрэг өвчний эмчилгээ, хоолны зөвлөмжийг шинэчлэн, дархлаажуулалтын шинэ товлолыг багтаасан байна. Мөн 2018 онд нярайн эрт үеийн менежментийг оруулан нярайн тусгай модуль гаргажээ.



Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” /ХӨЦМ/ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үр дүнд нь нялхас, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч  бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах нь чухал байгаа юм.

 Энэ удаагийн сургалтыг үндэсний сургагч багш Р.Галбадрах болон орон нутгийн сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд суралцагчдыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэвлэсэн долоон төрлийн гарын авлагаар хангалаа.



 ХӨЦМ-ийн шинэчилсэн модулийн дагуу орон нутагт сургалт зохион байгуулж буй нь хөдөөгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтний ур чадварыг сайжруулах, эмнэлзүйн мэдлэг олгох зорилготой билээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл