Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ-Т ДЭМБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЖИЛЛАЛАА


ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Өвчнийг хянах хөтөлбөрийн газрын Халдварт бус өвчний менежмент хариуцсан зохицуулагч Роландо Энрике Доминго болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан УГТЭ-т зочиллоо.



Энэ үеэр тус эмнэлгийнхэн Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд зүрх судасны тусламж үйлчилгээг чадавхижуулах чиглэлээр 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй Зүрхний төсөл, Зүрх судасны телемедицины сүлжээнд МонПений хөгжүүлэлтийн явц болон Америкийн Мянганы сорилын  сангийн санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Тархины харвалт, Зүрхний шигдээс” төслүүдийн хүрсэн үр дүнгийн талаар танилцууллаа. Мөн зочдод нийтийн эрүүл мэндийн чиглэлээр тус эмнэлгээс санаачлан Хаан Банк сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы үйл ажиллагааны үр дүн болон тархины харвалт, зүрхний шигдээсийн шалтгаант нас баралтыг бууруулах чиглэлээр тус эмнэлгээс хэрэгжүүлэхээр санаачилж буй “Тархи, зүрх судасны өвчлөлийг таслан зогсооё” төслийн талаарх мэдээллүүдийг өгч, цаашид дээрх чиглэлүүдээр Номхон далайн баруун бүсийн төвийн зүгээс хамтран ажиллах олон асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, харилцан санал солилцсоны эцэст тус эмнэлгийн Харвалт, зүрхний шигдээс, эрчимт эмчилгээний тасгуудын үйл ажиллагааг танилцууллаа. ДЭМБ-ын зохицуулагч Роландо Энрике Доминго Монголын хүн амын дунд халдварт бус өвчин, тэр дундаа зүрх судасны өвчин, түүний хүндрэл болох харвалт, зүрхний шигдээсийн өвчлөл, нас баралтыг бууруулах талаар тус эмнэлгийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж, халдварт бус өвчнийг бууруулах чиглэлээр дэлхий нийтэд баримталж буй бодлого, үйл ажиллагаатай Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо сайтар уялдаатай байж, хүн бүрт хүрч чадаж байгаа талаар онцлон дурдлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл