Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА  ЭМЯ   ГЕПАТИТЫН D ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БУЛЕВИРТИД ЭМИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ  ЭМЯ  ЗООНОЗЫН САЛБАРЫГ ЧАДАВХИЖУУЛЖ, АЖИЛЛАГСДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРЧ БАЙНА  ЭМЯ  БУЛГАН: “ЭРҮҮЛ ШҮД” АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ  ЭМЯ  ГССҮТ: ЭМЧ НАР ТОХОЙН ҮЕ, АТГААЛ ЯСНЫ ДУТМАГШЛЫГ НИЙЛМЭЛ ХИЙМЭЛ ҮЕЭР СОЛИХ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ  ЭМЯ   
 
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭНХЭЭ-МЭНДЭЭ” ХҮҮХЭЛДЭЙН БААТРУУД ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ ХҮРГЭНЭ



Дэлхий нийтийг цочроосон коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хүн амд өвчнөөс сэргийлэх энгийн дадал болох амны хаалтаа зүүх, гараа угаах, зай барих, дархлаагаа дэмжих зэрэг олон төрлийн зөвлөгөө мэдээллийг өгч байсан “Энхээ, Мэндээ” хоёр маань өнөөдрөөс хүүхэд, багачуудад аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг биечлэн түгээхээр боллоо.



Энхээ, Мэндээ хоёрын хамгийн анх уулзсан найзууд нь нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 3Д ангийнхан байлаа. Бяцхан жаалууд Энхээ, Мэндээ хоёрыг элэгсэг дотноор хүлээн авч, ханиад томуу, халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, гараа болон шүдээ хэрхэн зөв угаах талаар харилцан ярилцаж хамтдаа  цагийг зугаатай өнгөрөөлөө.




Хүүхдүүдэд бага балчраасаа  эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс сэргийлэх мэдлэг олгох зөвлөгөө мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх “Энхээ, Мэндээ хоёрын эрүүл мэндийн аялал” цаашид телевизийн дэлгэц, олон нийтийн сүлжээгээр олон давтамжтайгаар үргэлжлэх бөгөөд үүний үр дүнд эрүүл мэндийн элч хүүхэлдэйн баатрууд олны танил болж, хүүхэд багачуудаар дамжуулан эрүүл мэндийн боловсролыг тасралтгүй олгох зорилготой юм.



Нийслэлийн 17 дугаар сургуульд зохион байгуулсан энэ арга хэмжээнд Энхээ, Мэндээ хоёртой хамт ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрынхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын төлөөлөл очсон бөгөөд сургуулийн захиргаа эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлж “нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг түгээгч сургууль” болохоо зарлалаа.



Энхээ, Мэндээ хүүхэлдэйн баатрууд үндэсний хэмжээний нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх ажилд идэвхтэй оролцох бөгөөд хүүхэд, багачуудын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдээлэл сурталчилгааны ажлыг бодлогын түвшинд тууштай дэмжиж ажилладаг НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд ЭМЯ-ны зүгээс талархал илэрхийллээ.




Холбоотой мэдээ, мэдээлэл