Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах асуудлаар ярилцлаа


    Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, тус улсын Экспорт-Импорт банкны хооронд 2012 онд зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.  Энэхүү хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцын талаар БНСУ-ын Экспорт-Импорт банкны Эдийн засаг хамтын ажиллагааны газрын дарга Парк Сонг-юн болон бусад албаны төлөөлөгчдийг  өчигдөр ЭМСЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд ноён Парк Сонг-Юн цаг зав гарган хүлээн авсанд  талархалаа илэрхийлээд төслийн хэрэгжилт удаашралтай байгаад санаа зовниж байна. Тиймээс энэ асуудалд анхаарлааа хандуулан ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргаас хүссэн юм.

     Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн ажлын  хэрэгжилтийг хурдасгах асуудлаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж  байна. Бид ирэх гуравдугаар сард тус төвийн барилгын шавыг тавихаар төлөвлөж байна.

       Цаашид энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёр тал нягт хамтран ажиллана гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа уулзалтын төгсгөлд илэрхийллээ. 

Холбоотой мэдээ, мэдээлэл