Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2022-2023 оны зудын улмаас үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа.
"Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх" сэдэвт энэ удаагийн сургалтыг Ховд аймагт энэ сарын 19, 20-нд зохион байгууллаа.
Сургалтанд Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг, Алтай, Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган, Сагсай, Алтай, Рашаант, Баяннуур, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын, Завхан аймгийн Тэс, Цагаанчулуут, Баянтэс, Баянхайрхан, Увс аймгийн Давст, Малчин, Сагил, Түргэн, Тэс, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Наранбулаг, Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвийн 20 эмч мэргэжилтэнг хамруулж зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх мэдлэг мэдээлэл олголоо.