Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

“МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ”-ААР 529 ХҮҮХДЭД ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ



Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Эрүүл шүд” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 8-12-нд “Миний хөөрхөн шүдний аялал” арга хэмжээг зохион байгууллаа.



НҮБ-ын Хүүхдийн сан, “Гүүд нейборс” ОУТББ-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэхүү төслийг Өмнөговь аймгийн ЗДТГ, “Буянт хотхон” УТҮГ, Хүүхдийн ордон хамтран хэрэгжүүлж буй бөгөөд ЭМЯ, БШУЯ дэмжин ажилласан.



Аяны хүрээнд Даланзадгад сумын ЕБС-ийн 6-10 насны 200 сурагч, төрийн албан хаагчид болон бага насны хүүхэдтэй 200 эцэг эх, асран хамгаалагчийг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад хамруулж, Даланзадгад сумын 10 цэцэрлэгийн таван настай хүүхдүүдийн дунд нүүр амны чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх фторт цацлагыг цацаж нийт 529 хүүхдүүдийг хамруулсан. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 26.7 хувь нь буюу 141 нь эрүүл шүдтэй, 73.3 хувь нь 388 нь шүд цоорох өвчтэй гарчээ. Мөн байнгын зургадугаар их араа шүд ургасан 163 хүүхэд илэрсэн бөгөөд шүд цоорох өвчний тархалт 73 хувьтай, шүд цоорлын эрчим 4.8 байна.   Ойролцоогоор нэг хүүхдийн аманд хамгийн багадаа  нэг шүд, хамгийн ихдээ 12 шүд цооролтой байгаа нь шүд цоорох өвчин өндөр байгаа үзүүлэлт юм. Түүнчлэн хэл, уруулын хөвч богино, саатсан сүүн доод, дээд үүдэн шүдтэй, шаамий зуулттай зэрэг нүүр амны гажиг заслын асуудалтай хүүхдүүд  илэрснийг ангийн багш нарт нь хэлж зөвлөгөө өгсөн бөгөөд цаашид нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд орох шаардлагатайг анхаарууллаа.




 

Холбоотой мэдээ, мэдээлэл