Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЗООНОЗЫН ГАРАЛТАЙ АНЗААРАГДДАГГҮЙ ЗАРИМ ӨВЧНИЙ ХАМТАРСАН ТАНДАЛТ ХИЙЛЭЭ


Зоонозын өвчин судалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори хамтран төвийн бүсийн зарим аймагт анзаарагддаггүй халдваруудын тандалт судалгааг хийлээ.



Энэ сарын 5-17-нд хийсэн хүн, мал эмнэлгийн хамтарсан тандан судалгаанд Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Дархан-Уул аймгийн Орхон, Дархан сумыг хамруулсан зоонозын анзаарагддаггүй халдварууд болох  эрлихиоз, анаплазмоз, бабезиоз, япон энцефалит, ку халуурал, хачигт энцефалит өвчний тархалтыг хүн, мал амьтны дунд тогтоохоос гадна малчдад зоонозын гаралтай халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа хийж байгаа юм.



Тандалтын үр дүнд сонгосон сумдад хачгийн тархалт, зүйлийн бүрдэл, хүн амын дунд эрлихиоз, анаплазмоз, бабезиоз, япон энцефалит, ку халуурал, хачигт энцефалит тархалтыг тогтоох, тухайн бүс нутагт дээрх халдваруудын голомтын төлөв байдлыг тогтоож цаашид хийх ажлын чиглэл гаргах юм. Түүнчлэн хүн, мал амьтанд өвчлөл үүсгэх эрсдэлийг тогтоох салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах, нэгдсэн мэдээллийн сантай болно.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл