Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ АМЕРИКИЙН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА



Улсын гуравдугаар төв эмнэлэг АНУ-ын “ВИРТУ” сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэ сарын 14-28-нд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи, нуруу, нугасны мэс заслын зочин профессорын баг ажиллаж байна.  



Америк эмч нарын баг тус эмнэлэгт ажиллах хугацаандаа гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай 30 гаруй өвчтөнд нарийвчилсан үзлэг оношлогоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж байна. Мөн ажлын байрны болон танхим хосолсон сургалтуудыг хамтран зохион байгуулж, тус эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.



Энэ удаагийн зочин профессорын багт эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийн хүмүүст сэтгэл зүйн тусламж үзүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл