МОНГОЛ УЛСАД:
Агаарын чанарын мэдээ:
Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотын хэмжээнд хүхэрлэг хий болон нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их, харин азотын давхар исэл болон том ширхэглэгт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Гэр хороолол орчимд (100 айл, зурагт, амгалан) орчимд маш их хэмжээний бохирдолтой байна.
Эх сурвалж: Агаарын чанарын алба
Агаарын чанарын мэдээ, өнгөрсөн 7 хоногийн байдлаар
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
- Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 19998 хүн хамрагдсанаас томуу, томуу төст өвчтэй 2292 тохиолдол оношилогдсон нь 11.5%-ийг эзэлж байна.
- Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 4.9%, өнгөрсөн оны мөн үеэс 4.1%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
- Налайх дүүрэгт 17.8%, ЧД-т 17.4%, Багануур дүүрэгт 13.9%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: НЭМГ
Хордлогын мэдээ:
2 дугаар сарын 08-аас 15-ны хооронд ХЯТТ-д нийт 17 хүн хандсаны 9 нь угаарын хийн, 5 нь эмийн, 3 нь химийн бодисын хордлогот өртсөн байна. Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон байсан бол амиа хорлох зорилгоор 4 хүн эм ууж хордон, тусламж авчээ.
Эх сурвалж: НЭМХ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Шувууны томуугийн H5N1 вирүст халдвар:
Бангладеш улсын Rajshahi хотын шувууны аж ахуйд шувууны томуугийн H5N1 вирүст халдвар бүртгэгдэж, нийт 40 шувуу өртөж үхсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
Мягмар гарагийн ШУТ, ШУН-үүдийн Цахим хурлаар доорхи шийдвэрүүдийг гаргалаа
ХӨСҮТ-ийн ШУН-д:
- Халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний үнэлгээний нэгдсэн тайланг бичиж дуусгах, үнэлгээний хурал зохион байгуулах;
- Халдварт өвчний тандалтын тэргүүлэх чиглэл тогтоох ажлыг яаралтай хийх;
- ДЭМБ-аас ирүүлэх Тамифлу эмийн гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг бүрдүүлэх;
- Цусархаг суулгалтын хам шинжийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийх, шалтгааныг тогтоох, инфографик бэлтгэн сурталчлах;
- Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой НЭМГ-т хүргүүлэх албан бичиг, зөвлөмжийн төслийг ирүүлэх.
- Зика вирүст халдвартай холбоотой эрсдлийн үеийн харилцаа холбооны асуудал дээр анхаарах.
ЗӨСҮТ-ийн ШУН-д:
- Зика вирүст халдварын бэлэн байдлын төлөвлөгөөг (эрсдлийн үеийн харилцаа холбооны төлөвлөлтийг тусган) боловсруулан ирүүлэх;
- Зорчигчдод зориулсан инфографикийг англи, монгол хэл дээр хэвлүүлэх;
- Зика вирүст халдвартай холбоотой тандалт хийх, лабораторийн оношилгоо, сургалтын зардлын тооцоог боловсруулан ДЭМБ-д хүргүүлэх;
- Зика вирүст халдвартай холбоотой мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, эрсдлийн үеийн харилцаа холбооны ажилтан томилгоожуулах.
- Зика вирүст халдвартай холбоотой эрсдлийн үеийн харилцаа холбооны асуудал дээр анхаарах.
НЭМХ-ийн ШУН-д:
- Хордлогын яаралтай тусламжийн төвд хандагдагсдын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, танилцуулах, ХӨСҮТ-тэй хамтран цусан суулга өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгаа хийх зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.