Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ЖАЙКА/ Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага/- ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Абэ Масанори болон төслийн багийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа төслийн хэрэгжилтийн явц хэрхэн явж буй талаар мэдээлэл авч, цаашид үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.Энэ үеэр төслийн хамт олон төслийг үр дүнтэй явуулахад өөрсдийн зүгээс хичээн ажиллахаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд шийдвэрлэх асуудлуудаа танилцууллаа.
Эрүүл мэнд, спортын яам 2014 оны гуравдугаар сараас хойш ЖАЙКА-тай Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.