Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЛЮКСЕМБУРГИЙН ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА


Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар  Люксембургийн Үндэсний зүрхний мэс засал ба зүрхний эмгэг судлал, судсан дотуурх эмчилгээний институтийн захирал зүрхний мэс засалч Арнауд Шарпентиер эмч тэргүүтэй насанд хүрэгчдийн зүрхний мэс заслын багийн мэргэжилтнүүд ирж өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 8-нд хамтарсан мэс заслын тусламж үйлчилгээг үзүүллээ.



Зочин профессорын баг Монгол Улсад Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин МОН007” төслийн хүрээнд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарсан багаар ажлын байрны мэс засал сургалт хийх замаар зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж буй юм.  



Мэс заслын хамтарсан баг энэ удаа гол судасны болон хоёр хавтаст хавхлага солих мэс засал, гол судасны уг болон нумыг хиймэл судсаар солих, гол судасны өгсөх хэсгийг мэс заслын аргаар солих зэрэг гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай нийт зургаан өвчтөнд мэс засал эмчилгээг хийж, өндөр түвшний нарийвчилсан оношилгооны заалт бүхий 25 хүнд үзлэг оношилгоо хийж, эмчилгээний асуудлыг шийдвэрлэлээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл