![](http://moh.gov.mn/uploads/content_picture/b8610fcc0e1f299629236cdfa4b7bf2fb9c684be.jpg)
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн мэргэжлийн албанаас сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” эрдэм шинжилгээний XXIII хурлыг амжилттай зохион байгуулж, туршлагаа солилцлоо.
![](/uploads/userfiles/images/photo_2023-05-10_16-12-48.jpg)
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан “Бидний сувилагчид-Бидний ирээдүй” аяны хүрээнд зохион байгуулсан хуралд төвийн 70 гаруй сувилагч оролцож амрагдан нийт 11 илтгэлээс зургааг хэлэлцүүлж, таван илтгэл ханын постероор тавигдсан байна.
![](/uploads/userfiles/images/photo_2023-05-10_16-12-45.jpg)
Эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн илтгэлүүдээс Түлэгдлийн эмнэлгийн Хүүхдийн тасгийн сувилагч Ө.Эрдэнэцэцэг нарын “Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт эмчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүн” судалгаа тэргүүн байр эзэлж, Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч М.Цэрэнпүрэв нарын “Төвийн венийн гуурсны хүндрэл ба түүнээс сэргийлэх нь”, Хавсарсан гэмтлийн тасгийн сувилагч Ө.Зулцэцэг нарын “Цээжний хөндийн гэмтлийн үеийн мэс засал эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдэд үзүүлж буй сувилахуйн тусламжийн байдлыг үнэлэх нь” судалгааны илтгэлүүд хоёр ба гуравдугаар байрт шалгарлаа. Тусгай байрын шагналыг Нэгдсэн лабораторийн тасгийн лаборант Д.Түмэнхүү нарын “Хэвтэн эмчлүүлэгчдийн элэгний ферментийн ихсэлтийг тодорхойлох” судалгаа хүртэв.
![](/uploads/userfiles/images/photo_2023-05-10_16-13-05.jpg)
Ханын илтгэлийн төрөлд Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч М.Пүрэвсүрэн нарын “Гавал тархины гэмтэлтэй өвчтөний толгойн өвдөлтийг судлах нь” судалгаа тусгай байр эзэлсэн.