Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

СОЛОНГОС ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ТУЛГУУР ЭРХТЭНИЙ СОГОГТОЙ ТАВАН ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ


Гэмтэл согог судлалын үндэсний төв БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж ирсэн.



Гэрээний дагуу БНСУ-ын хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын баг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29, 30-нд ГССҮТ-д ажиллаж, туршлага солилцлоо. Солонгос ээмч нарын багт БНСУ-ын Чун Ан их сургуулийн “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб, хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, профессор Ан Жэ Ин болон тус эмнэлгийн мэс заслын сувилагч, техникч нар багтсан бөгөөд тэд ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн эмч нартай хамтран хүнд хэлбэрийн тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.



Мөн нийт 20 өвчтөнд үзлэг оношлогоо хийж, дараагийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх мэс заслуудыг төлөвлөсөн бөгөөд ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзан, цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцэв.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл