![](http://moh.gov.mn/uploads/content_picture/7980d25778c5aaab1347daef918d51d1e214dd67.jpg)
Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, АШУҮИС-иас хамтран олон салбарын байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн болон бусад салбаруудын судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагаас (КОВИД-19) цар тахлын чиглэлээр хэрэгжүүлж гүйцэтгэсэн, гадаад, дотоодын хэвлэлд нийтэлсэн дотоодын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нэгтгэн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл болгон гаргаж “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” сэдэвт салбар дундын эрдэм шинжилгээний хурлыг 05 дугаар сарын 29, 30-ны өдөр зохион явуулна.
Иймд байгууллага, судлаачдаас илтгэлийн хураангуйд оруулах материалыг доор дурдсан шаардлагад нийцүүлэн бэлтгэж, мөн доор заасан холбоосоор дамжуулан 05 дугаар сарын 09-ний өдөрт багтаан ирүүлнэ үү.
Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага
Иймд байгууллага, судлаачдаас илтгэлийн хураангуйд оруулах материалыг доор дурдсан шаардлагад нийцүүлэн бэлтгэж, мөн доор заасан холбоосоор дамжуулан 05 дугаар сарын 09-ний өдөрт багтаан ирүүлнэ үү.
Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага
- Монгол хэл дээр, Arial шрифтээр, 300 үгэнд багтаан бичнэ.
- Илтгэлийн нэр: Arial шрифтээр, Sentence case, 12pt (size) хэмжээтэй, Bold, дээд болон доод талдаа 6pt зай (before and after 6pt) авна.
- Судалгааны багийн гишүүдийн нэрсийг овгийн эхний үсэг болон нэр /А.Бат гэх мэт/, харьяалагдах албан байгууллага, e-майл хаяг, утасны дугаар Arial шрифтээр, 11 үсгийн хэмжээтэй, баруун тал руу (align right) шахсан байна.
- Дэд гарчиг Arial (font) фонттой, 12pt (size) хэмжээтэй, зүүн тал руу (align left) шахсан, Bold байна.
- Эх бичвэрийг бичихдээ мөр хоорондын зай 1.5, Arial (font) фонттой, ердийн загвартай (regular style), 12pt (size) хэмжээтэй, баруун зүүн талуудыг тэгшилсэн (justified) байна.
- Үндэслэл, зорилго, зорилт
- Материал, арга зүй
- Үр дүн
- Түлхүүр үг: Судалгааны гарчигт ороогүй 3-5 үг байна.
- Хураангуйд 1 хүснэгт, 1 зураг оруулж болно.
Хугацаа: | Холбоос* |
05 дугаар сарын 09 | https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfyw3X0xj_QOT_EfaYuc5rAqQQZgvwuC7fzxFuW0crd0ex-TQ/viewform |