"Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тусламж, үйлчилгээний нэр, төрлөө нэмэгдүүлж өнөөдөр /2023-04-24/-өөс ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний дурангийн оношлогоог хийж эхэллээ.
Тус эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх өндөр хүчин чадал бүхий олон үйлдэлт дурангийн иж бүрдэл, автомат угаалга, ариутгалын машин бүхий зориулалтын кабинетийг байгуулж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн эрт илрүүлэг шинжилгээг хийж байна.
Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байдаг бөгөөд энэхүү өвчлөлийг эрт хугацаанд нь илрүүлэх ажилд "Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг ийнхүү нэгдэж буй юм.
Түүнчлэн тус эмнэлэг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд ЭМЯ-наас “Эрүүл мэнд үндэсний баялаг" уриан дор өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс орон даяар явуулж буй “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношлогоо”-г өөрийн нөөц бололцоонд тулгуурлан амжилттай зохион байгуулж ирсэн билээ.