Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШИНЭ АЖИЛТНЫГ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлэг нь шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтанд зориулсан чиглүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж хэвшсэн.
Энэ оны эхний сургалтаа өнгөрсөн баасан /2023-04-21/-т зохион байгуулж, шинээр ажилд орж буй хэн бүхэн мэдвэл зохих, мөрдөж хэвших зайлшгүй шаардлагатай байгууллагын соёл, эмнэлгийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зэрэг нийт 14 чиглэлийн багц мэдээллийг хүргэлээ.



Чиглүүлэх сургалтыг “Би шастинчуудын нэг” сэдэв дор байгууллагын ажилтны үнэ цэнийг ойлгуулах, байгууллагын соёл, хамт олноороо бахархах, ажил мэргэжилдээ үнэнч байж, хүсэл тэмүүлэл, итгэл, урам зоригтой ажиллах сэдлийг бий болгон, хувь ажилтны мэргэжлийн ёс зүй, хариуцлага, эерэг хандага, харилцан хүндлэлийг төлөвшүүлж, гүйцэтгэл бүтээмж өндөртэй чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой зохион байгуулдаг юм.



Энэ удаагийн сургалтад шинээр ажилд орсон 46 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан оролцож, Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Эмнэлгийн ажилтны тангараг” өргөлөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл