Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН СОРИЛГОД УХТЭ, УГТЭ-ИЙНХЭН ИЛҮҮРХЛЭЭ


УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвөөс санаачлан дүрс оношилгоо судлалын чиглэлээр суралцаж буй резидент эмч нарын дунд “RAD-LEARNOLOGY 2023” тохиолдолд суурилсан сорилгыг “Мэдрэл-нуруу нугасны дүрс оношилгоо” сэдвийн хүрээнд энэ сарын 15-нд амжилттай зохион байгууллаа.



Дүрс оношилгооны резидент эмч нарын сурч боловсрох, мэдлэгээ ахиулах, батжуулах, өөрсдийгөө сорих, үе тэнгийн залуу эмч нартайгаа танилцах, мэдлэгээ хуваалцах, ирээдүйн хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлтийг авчрах зорилготойгоор “RAD-LEARNOLOGY 2023” тохиолдолд суурилсан сорилгыг дүрс оношилгоо судлалын чиглэлээр үндсэн мэргэшил олгох төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулдаг АШУҮИС, УНТЭ, УГТЭ, УХТЭ тус бүрээс  шилдгийн шилдэг найман эмчээ оролцуулсан юм. Сорилго тэмцээнд оролцсон нийт 32 резидент эмч нараас УХТЭ-ийн М.Халиун, УГТЭ-ийн  Б.Энхдэлгэр, Ш.Гантүлхүүр нар мэргэжил нэгтнүүдээ манлайлан сорилго тэмцээний цом, өргөмжлөл, үнэ бүхий шагналын эзэд болцгоолоо.  



Сорилго тэмцээнийг зохион байгуулах санаачилгыг дэмжиж хамтран оролцсон АШУҮИС, МЯСЭ, УНТЭ, ШУГТЭ, УХТЭ-ийн нийт хамт олонд болон Монгол Улсын  ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Р.Асай, Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд нарт Дүрс оношлогооны төвийнхөн гүн талархал илэрхийллээ.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл