Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА


“Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, улаан бурхан, улаанууд өвчний тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт болж байна. 
ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ хамтран зохион байгуулж буй уг сургалтанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн орлогч дарга, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, халдвар судлаач, Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер, хүүхдийн эмч нараас гадна төрөлжсөн эмнэлгүүд, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн хүүхдийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн 240 гаруй хүн оролцож байна.



Манай улсад коронавирүст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдлаас хамаарч дэгдэлтийн жилүүдэд товлолын дахлаажуулалтын хамралт тодорхой хувиар буурсан. Үүнээс шалтгаалж дэлхийн олон улс оронд дэгдэж байгаа зарим төрлийн  тарилгатай халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхэд дархлаагүй хүн амын тоо нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж буй бөгөөд тухайн өвчлөлийн тохиолдол орж ирэхэд дэгдэлт үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна. 



Тиймээс “Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, улаан бурхан, улаанууд өвчний тандалт, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд хамрагдсанаар дархлаажуулалтын хөтөлбөрийн өнөөгийн байдал, дархлаажуулалт бүхий халдварт өвчний тандалт, эмчилгээ, оношлогооны менежментийн чиглэлээр мэдээлэл авч, улаан бурхны дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг ханган, хариу арга хэмжээ авах чадавхитай болох юм. 


 

Холбоотой мэдээ, мэдээлэл