Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

“ХООЛ ТЭЖЭЭЛ-ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАВ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв “Хоол тэжээл-хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгууллаа. Энэ сарын 17-нд болсон цахим хуралд  НЭМҮТ, АШУҮИС, НЭМС-ийн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Архангай аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, сумдын ЭМТ болон Орхон аймгийн “Эрдэнэт медикал” эмнэлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл, оюутан сурагчид 70 гаруй хүн оролцлоо.



Цахим хурлын нээлтийг хийсэн НЭМҮТ-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй нийгмийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн чухлыг онцлоод хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
“Хоол тэжээл-хүнсний аюулгйү байдал” эрдэм шинжилгээний хуралд зориулан судлаачдаас 20 гаруй бүтээл ирснээс есийг нь шалгаруулан цахим хуралдаанаар хэлэлцүүлж байр эзлүүлэхэд анагаах ухааны магистр Ж.Шинэчимэг нарын судлаачдын багийн “Монгол оронд ургадаг байгалийн хөх нэрсний (vaccinium uliginosum. l ) антиоксидант идэвхийн судалгаа” тэргүүн байрт шалгарч, ахлах зэргийн хүүхдийн эмч Н. Энхтунгалаг нарын судлаачдын багийн “Өвөрхангай аймгийн Уянга сумын 0-24 сартай хүүхдийн хооллолтын байдлыг судалсан дүн” дэд байр эзлэв. Тусгай байрт Г.Чанцалдулам нарын судлаачдын багийн “Ханасан болон ханаагүй тосыг олон дахин ашигласны дараах хүчлийн тооны өөрчлөлтийн судалгаа” бүтээл шалгарлаа.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл