Эрүүл мэндийн яамнаас “Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын сэргийлэлт, хяналтыг эрчимжүүлэх” тухай цахим хурал зохион байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 дугаар тушаалын хэрэгжилтийг сайжруулахад чиглэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын удирдлага болон чанар, аюулгүй байдлын албаны дарга, менежер, халдварын сэргийлэлт хяналтын асуудал хариуцсан эмч, тархвар судлаачдыг хамруулсан уг сургалтад 275 эрхээр 700 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг хамрууллаа.
Сургалтаар халдварын сэргийлэлтийн чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Эмнэлгийн зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл угаах, халдваргүйжүүлэх заавар”-ын хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын илтгэл мэдээлэл өгч, Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газраас эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн зэрэгт үндэслэн хяналт хийх төлөвлөгөөг танилцуулав.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эмнэлгийн зөөлөн эдлэлийн хангалт, ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой илэрсэн зөрчлийг арилгуулахад онцгой анхаарч ажиллах бөгөөд байгууллагууд төвлөрсөн ариутгалын тасаг, ариутгалын хэсгийн тоног төхөөрөмж, орчин нөхцөлийн стандартыг хангах, угаалга, халдваргүйжүүлэлтийн бодисын хангалт, нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн дотоод хяналтыг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.